Чингис хотод арьс, ширний түүхий эд бэлтгэлийн цэг нээлээ
Хэнтий аймгийн Чингис хотод арьс, ширний анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлт болж, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.
Нээлтийн үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутагт түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах бодлогыг танилцуулав.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймагт арьс, ширний түүхий эд бэлтгэлийн цэг байгуулахаар төлөвлөжээ.
Мөн нээлтийн үеэр арьс шир боловсруулах болон махны үйлдвэрүүд хамтран ажиллах гэрээ байгуулж, түүхий эдийн чанарын хамгаалалтын сургалт зохион байгуулсан байна.
Энэхүү ажил нь Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд арьс, ширийг малчдаас болон мал нядалгааны цэгүүдээс худалдан авч, анхан шатны боловсруулалт хийсний дараа үйлдвэрүүдэд нийлүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.