Цинхуа их сургуультай бүсчилсэн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын анхны их сургуулиудын нэг, инженерчлэл, технологи, хиймэл оюун ухаан, эдийн засаг, төрийн бодлого гээд бүхий л салбарт тив, дэлхийд тэргүүлэгч Цинхуа их сургууль дээр ажиллалаа.

Тус сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга Чю Юун, Захирлуудын зөвлөлийн дэд дарга Ян Бин нартай албан уулзалт хийв. Мөн бүсчилсэн хөгжлийн чиглэлээр Шадар сайдын ажлын албатай Цинхуа их сургууль харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Цинхуа их сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга Чю Юун нэг сарын өмнө Монгол Улсад хүрэлцэн ирэхэд бүсчилсэн хөгжил, эдийн засгийн тусгай бүс болон шаардлагатай боловсон хүчнийг бэлдэхэд хамтран ажиллах чиглэлээр санал солилцож байсан бол энэ удаа санамж бичиг байгуулж, бодит ажил хэрэг болох суурь нь албан ёсоор бүрдэж байгаад талууд талархалтай байгаагаа илэрхийллээ.

Шадар сайдын хувьд бүсчилсэн хөгжлийг хөрш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцд идэвхтэй оролцохыг чухалчилж байна. Энэ хүрээнд Цинхуа их сургуулийнхантай шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, суперкомпьютер, их өгөгдлийн чиглэлээр хамтран ажиллаж, бүсчилсэн хөгжлийг зөв оновчтой тооцоолж, төлөвлөхөд чиглэх талаар онцолж байна.
Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн бодлогод нэн шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд Цинхуа их сургууль хамтран ажиллаж, оюутны тоог нэмэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.