Монгол Улс кибер аюулгүй байдлын индексээр "бэхжиж буй" ангилалд багтаж байна
Өсвөр насны охидыг кибер гэмт хэрэг болон мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-тай хамтран сургалт, арга хэмжээг зохион байгуулжээ.
Сургалтад төрийн өмчийн ерөнхий боловсролын 24 сургуулийн 60 нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мөн 25 хорооны 46 нийгмийн ажилтан хамрагдсан байна. Монгол Улс олон улсын кибер аюулгүй байдлын индексээр 194 орноос 103 дугаарт эрэмбэлэгдэж, “бэхжиж буй” ангилалд багтаж байгаа юм. Гэвч цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд үүний улмаас охид, эмэгтэйчүүд хохирогч болох тохиолдол нэмэгдсээр байна.
Арга хэмжээний үеэр кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам, олон улсад хэрэгжүүлж буй технологийн шийдэл, бодлого, сайн туршлагын талаар мэдээлэл хүргэж, оролцогчид санал бодлоо солилцон, харилцан туршлага хуваалцлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.