Манай залуус талбайн эздийг буулган авлаа

Польш улсын Варшав хотноо зохион байгуулагдаж буй 2026 оны FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.

8d9e7e5b01594dbbaa3fb9c79f488315

Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг цугласан энэхүү тэмцээн Монголын багууд эхний тоглолтуудаа хийлээ.

Монголын багуудын бүрэлдэхүүн ба хүлээлт

  • Эмэгтэй шигшээ баг (Хэсэг B): 2025 оны ДАШТ-ээс түүхэн мөнгөн медаль хүртэж дэлхийг шуугиулсан манай эмэгтэй баг энэ жил МУГТ О.Хулан, МУГТ Б.Ариунцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Э.Нарангоо нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

caa9174cc43b4e7e8e83d86f578ddcc3

  • Эрэгтэй шигшээ баг (Хэсэг B): Эрэгтэй багийн хувьд энэ жил үе солигдох процесс эрчимтэй явагдаж, Про-Тур болон залуучуудын Үндэстнүүдийн лигт (U23 Nations League) тодорсон шинэ залуу үеийн тамирчид дэлхийн тайзнаа анхны тоглолтоо хийж байна. Манай бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар багтсан байна.

90fc528506bd43b49077d20f32ee8210

Тэмцээний хоёр дахь өдөр буюу 6-р сарын 2-ны шөнө монголын эрэгтэй, эмэгтэй багууд эхний хоёр тоглолтоо хийлээ.

Эрэгтэй шигшээ багийн хувьд ДАШТ-ий "үхлийн" гэгдэх B хэсэгт (АНУ, Латви, Чех, Польш) багтсан.

  • Чех 17 : 14 Монгол: Эхний тоглолтод манай залуус хүчирхэг Чехийн багтай ана мана үзэлцсэн ч эцэст нь туршлага дутаж 3 онооны зөрүүгээр ялагдал хүлээв. Сонирхолтой нь энэ Чехийн баг дараагийн тоглолтоороо АНУ-ыг 21-20 харьцаагаар хожиж сенсац тарилаа.

  • Монгол 21 : 19 Польш: Хоёр дахь тоглолтод манай залуус гайхалтай дайчин байж, тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон Польшийн багийг талбайд нь буулган авч, анхны чухал хожлоо байгуулав.

Эмэгтэй баг маань АНУ, Испани, Австрали, Унгар гэсэн маш чансаа өндөр багуудтай B хэсэгт хуваарилагдсан. Эхний өдөр маш хүнд тоглолтууд хийлээ:

  • Австрали 21 : 15 Монгол: Азийн аваргуудын эсрэг манай охид ширүүн эсэргүүцэл үзүүлсэн ч Австралийн багийн давамгайлалд тоглолт болж өрнөлөө.

  • Испани 13 : 11 Монгол: Испанитай хийсэн тоглолт маш тэнцүү, хамгаалалт давамгайлсан хүнд тоглолт болсон бөгөөд харамсалтай нь төгсгөлд ганцхан шидэлтийн зөрүүгээр (11-13) ялагдал хүлээлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.