Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа: Хүүхдийн онцгой гэрэлт ертөнцийг хайрлаж, тэдний мэдрэмжийг илүүтэй ойлгож, сонсож сураасай

Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа: Хүүхдийн онцгой гэрэлт ертөнцийг хайрлаж, тэдний мэдрэмжийг илүүтэй ойлгож, сонсож сураасай
"Монгол тулгатан нэвтрүүлгээр хэн нэгнийг буруутгах гэсэндээ биш миний өнгөрсөнд туулсан мэдрэмжүүдээ ний нуугүй ярихыг зорьсон. Хүүхэд гэдэг бол бидний ирээдүй төдийгүй бие даасан онцгой ертөнц юм. Тиймээс эцэг эх, томчууд бид хүүхдийн энэхүү онцгой гэрэлт ертөнцийг хайрлаж, тэдний мэдрэмжийг илүүтэй ойлгож, сонсож сураасай гэж би хүсэж байна" гэж Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, МУГТ, Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа цахим хуудасдаа бичжээ. 
 
Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, МУГТ, Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа:
 
-Монгол түмний түүхэнд мөрөө үлдээсэн эрхмүүдийн оролцдог 'Монгол тулгатны 100 эрхэм' нэвтрүүлгийн зочин хойморт уригдан оролцсон нь нэр төрийн хэрэг байлаа.
Энэхүү нэвтрүүлгээр дамжуулан өөрийн спортын карьерын хугацаанд туулсан уналт босолт түүнийг яаж даван гарсан аа цаашлаад амьдралынхаа тухай нуулгүй, илэн далангүй ярихыг зорилоо.
Энэ нь хэн нэгнийг буруутгах гэсэндээ биш ээ миний өнгөрсөнд туулсан мэдрэмжүүд юмаа …
Томчууд бид заримдаа санамсаргүй гэж бодсон бодлогогүй үг, үйлдлээрээ хүүхдийн сэтгэл зүйн эмзэг хил хязгаарыг давж, тэдний дотоод ертөнцөд арилшгүй шарх үлдээдэг.
Хүүхэд гэдэг бол бидний ирээдүй төдийгүй бие даасан онцгой ертөнц юм.
Тиймээс эцэг эх, томчууд бид хүүхдийн энэхүү онцгой гэрэлт ертөнцийг хайрлаж, тэдний мэдрэмжийг илүүтэй ойлгож, сонсож сураасай гэж би хүсэж байна. Хүүхдийн гэнэн цайлган сэтгэлийг хамгаалж, тэдэнтэй харилцахдаа илүү мэдрэмжтэй, хариуцлагатай байх нь нийгмийн дархлааг бэхжүүлэх анхны алхам юм.
Хүүхэд бүрийн дотоод ертөнцийг хайрлаж, тэднийг чин сэтгэлээсээ мэдэрцгээе гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.