ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар Б.Мөнхдөлийг томилжээ
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Засгийн газрын 55 дахь хоног дээр бүрэн эрхийнхээ хүрээнд хэд хэдэн томилгоо хийжээ.
Үүнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар Б.Мөнхдөлийг томилжээ.
Сайд С.Амарсайхан ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар М.Батсайханыг, Стратеги, бодлого, инновац, хөгжил хариуцсан дэд даргаар Н.Баттөмөрийг тус тус томиллоо.
М.Батсайхан нь цагдаагийн хурандаа цолтой. Нийслэлийн цагдаагийн газарт хэлтсийн дарга, СХД дэх цагдаагийн I хэлтэс, БГД дэх цагдаагийн газрын дарга, Экологийн цагдаагийн албаны даргаар тус тус ажиллаж байв. ТЦА-ны даргаар ажиллаж байгаад ийн ЦЕГ-ын дэд даргаар шилжин ирж байгаа аж.
Түүний хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ:
-Орлого: 63.2 сая
-Гэр бүлийн орлого: 31.7 сая
-Газар: Эзэмших-03га-1, Эзэмших-700м2-2, Эзэмших-9980м2-1₮
-Газрын нийт үнэ: 60.0 сая
-Үнэт эдлэл: 18.0 сая
Харин Н. Баттөмөр нь дэд хурандаа цолтой. ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ХУД дэх Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар тус тус ажиллаж байсан.
Түүний хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ:
-Өөрийн орлого: 43.2 сая
-Гэр бүлийн орлого: 178.1 сая
-Газар: Эзэмших-0.05га-1, Эзэмших-0.07га-1, Өмчлөх-0.2га-2
-Автомашин: Toyota, Aqua- 1
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.