Сэлбэ дэд төвийн орон сууцны барилгуудын есдүгээр давхрын цутгалт эхэллээ

Сэлбэ дэд төвийн орон сууцны барилгуудын есдүгээр давхрын цутгалт эхэллээ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, иргэдэд эрүүл, аюулгүй, явган хүний зам болон ногоон байгууламж бүхий таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Төслийн талбайд барилга угсралт, дэд бүтцийн ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд өнөөдрөөс зарим блокууд 9 дүгээр давхрын цутгалтаа авч эхэллээ.

Зуны улирлын бүтээн байгуулалтын оргил үетэй холбогдуулан инженер техникийн ажилтнууд болон гүйцэтгэгч компаниуд чанар, стандартын өндөр хяналт дор, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна.
Сэлбэ дэд төвд орон сууцны 113 барилга баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд төслийн баг гүйцэтгэгч нартайгаа хамтран энэхүү том хэмжээний бүтээн байгуулалтыг урагшлуулж байна. Нийт баригдах барилгуудыг давхрын тоогоор нь ангилж үзвэл:
• 20 блок нь 12 давхар (117 айлын 12 блок, 71 айлын 8 блок) барилга,
• 93 блок нь 9 давхар (71 айлын) барилга байна.
Эдгээрээс Монгол Улсын үндэсний бүтээн байгуулагч, дотоодын компаниуд тус бүрдээ дараах 9 болон 12 давхар орон сууцны барилгуудыг хариуцан ажиллаж байна.

Бүтээн байгуулалтын талбайд өнөөдрийн байдлаар 2067 хүн, 102 машин механизм, техниктэйгээр ажиллаж байна. Төслийн талбайд 40 цамхагт кран, 25 авто кран ажиллаж байна.
Сэлбэ хотод иргэдийн өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг 20 минутын зайд багтааж, авто замын түгжрэлгүй шинэ амьдралын хэв маягийг цогцлоох зорилготой юм.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.