“Ирээдүйд бэлдэцгээе” форумд 180 гаруй сурагч оролцжээ
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба “Боловсролын Санаачилгууд” ТББ-тай хамтран “Ирээдүйд бэлдэцгээе – Өсвөрийн форум”-ыг зохион байгууллаа.
Форумд ерөнхий боловсролын долоо болон 114 дүгээр сургуулийн 180 орчим сурагч оролцож, өөрсдийн үзэл бодол, санал санаачилгаа бүтээлчээр илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Сурагчид төслийн менежмент, загварчлах сэтгэлгээний аргачлалд суралцаж, үе тэнгийнхэн болон амьдарч буй хороондоо тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, шийдлийн төслүүд боловсруулан танилцуулжээ.

Мөн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид сурагчдын багуудад ментороор ажиллаж, бодит оролцоонд суурилсан хамтын ажиллагааг өрнүүлсэн нь онцлог болсон байна. Энэхүү форум нь өсвөр үеийнхний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхэд, залуучуудын дуу хоолойг бодлого, төлөвлөлтийн түвшинд хүргэх оролцооны шинэ боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.