19 настай цэрэг Баянхонгорын 339-р ангийн камергүй өрөөнд зодуулж амиа алджээ

19 настай цэрэг Баянхонгорын 339-р ангийн камергүй өрөөнд зодуулж амиа алджээ

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан хэрэг гаржээ.


Тодруулбал, таван сарын дараа халагдах гэж байсан 19 настай Э.Ч-ийг |2026.05.19|-ний өдөр хамт алба хааж байсан цэрэг нь камергүй өрөөнд дагуулж орон, биед нь халджээ. Тус өрөөнд тэднээс гадна хоёр цэрэг байсан ба тэд "зодолдож байсан хоёр цэргийг салгасан" хэмээн мэдүүлэг өгч, суллагдсан. Харин амь хохирогч цэргийн биед халдсан этгээдийг цагдан хорьж, тайлбар мэдүүлгийг авч байгаа юм байна.

Хэрэг тухайн өдрийн 18.00 цагийн үед гарсан бөгөөд 18.30 цагийн үед тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгсөн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр "амь хохирогч эмнэлэгт хүргэгдэх үедээ ухаантай байсан. Хүзүү болон ташаа хэсэгтээ зулгарсан гэмтэлтэй байсан. Эмчээ 10 минут гаруй хүлээсэн. Гэтэл эмнэлэгт ирэхдээ нас барсан байдалтай байсан тухай эмч нь мэдүүлээд байгаа" хэмээсэн юм.

Одоогийн байдлаар амь хохирогч Э.Ч-ийн биед задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан дүгнэлт гараагүй нөхцөл байдалтай байгаа юм. Мөн тус аймгийн цагдаагийн байгууллагад уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

нэргүй 29 минут
сда наад яаргадлаа болиоч алуурчингууд минь алуурчин бэлтгээд байдынмуу ямар гээчин сда болцын бэ энэ цэрэг айрам гэж
нэргүй 29 минут
сда наад яаргадлаа болиоч алуурчингууд минь алуурчин бэлтгээд байдынмуу ямар гээчин сда болцын бэ энэ цэрэг айрам гэж