🔴Ж.Сандагсүрэн: Дараагийн хотын дарга галтай хүнд байдалд хотыг удирдана
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, МАН-ын хорооны хурлыг товлох гэж байна. Тус хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд дэмжигдсэн тохиолдолд МАН-ын Удирдах зөвлөлд нэрийг нь оруулж зөвшилцөх юм.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн:
-Хотын даргын албан тушаал нь өнөөгийн нөхцөлд маш хүнд хариуцлага шаардсан ажил. Шинээр томилогдох хүн нь хуулийн шаардлага хангасан, намын бодлогоор дэмжигдсэн, хамгийн гол нь бүх талын итгэлийг хүлээж, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой.
Сүүлийн гурван удаагийн томилгоог эргэн харахад, УИХ-ын гишүүн эсвэл сайдын албан тушаалаасаа татгалзсан хүмүүс хотын даргаар томилогдож ирсэн түүхтэй. Харин үүнээс өмнө нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) дотроосоо нэр дэвшүүлэн удирддаг байсан. Өмнөх хотын дарга Х.Нямбаатарын хувьд НИТХ-аас Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр дүгнэхэд "хангалттай" гэсэн үнэлгээ авч байсан.
Монгол Улс нь нэгдмэл улс бөгөөд парламентын засаглалтай. Хэрэв нийт хүн амын 50 хувь нь оршин суудаг нийслэлийн даргыг иргэдээс шууд сонговол парламентаас сонгогддог Ерөнхий сайдаас ч илүү эрх мэдэл, хүч нөлөөтэй болох эрсдэлтэй. Энэ нь төрийн хүчний тэнцвэрийг алдагдуулж, олон улсын туршлагаар цаашдаа Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих нөхцөл байдал руу хөтлөх магадлалтай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.