Азийн таеквондогийн холбооны ерөнхий ассамблей Монгол улсад
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш /2026.5.19/ М Банк аренад эхэлнэ.
Тэмцээнд Ази тивийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр тавдугаар сарын 26 хүртэл хүч сорих юм. Өнөөдөр Азийн таеквондогийн холбооны чуулган болж 43 улсын төлөөлөл уг хуралд оролцлоо. Тэд энэ оны тэмцээн уралдаан, холбооны бүтэц бүрэлдэхүүн болоод Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох шар тивийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтын талаар хэлэлцэв. Хуралд монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Б.Онон , ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар оролцлоо. Таеквондо пүмсэ төрлийн 9, тулаан төрлийн 27, пара таеквондогийн 11 дэх удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн тивийн хамгийн өндөр чансааны оноо олгож, ирэх ес дүгээр сард Япон улсад болох Азийн 20 дахь удаагийн наадмын эрх олгох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.