Улс дамнан хар тамхи наймаалдаг 12 хүнийг баривчиллаа

Улс дамнан хар тамхи наймаалдаг 12 хүнийг баривчиллаа

Олон улс дамнуулан мансууруулах бодис хилээр нэвтрүүлж, худалдан борлуулдаг хоёр бүлгийн 12 хүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан илрүүлэн саатуулж, их хэмжээний мансууруулах бодисыг нь эд мөрийн баримтаар хураан шалгаж байна.

Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулснаар сэжигтнүүдийг есөн өөр газраас саатуулсан гэнэ. Тухайлбал, Европын холбооны улсаас 2.7, Евроазийн улсаас нэг кг гаруй мансууруулах бодис борлуулах зорилгоор хувийн эд зүйл, ачаа тээшиндээ нуун, хилээр нэвтрүүлснийг тогтоожээ. Тэдний хилээр нэвтрүүлсэн бодис нь 38 000 гаруй хүн нэг удаа хэрэглэх хэмжээнийх байсан аж.

ЦЕГ, Тагнуулын ерөнхий газрынхан хамтран гадаад улсаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлдэг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн сүлжээг илрүүлэх, хууль бус эргэлтийг таслан зогсоох ажиллагааг прокурорын байгууллагын хяналт дор үе шаттай, тасралтгүй зохион байгуулж байгаагийн үр дүнд дээрх хоёр бүлгийг илрүүлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.