АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй

АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Трампын захиргаа гадаад оюутнуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэлсэн нь тус улсын их дээд сургуулиудын дунд багагүй маргаан үүсгээд байна.

АНУ-д их дээд сургууль төгссөн гадаад оюутан сургууль төгссөнөөс хойш тодорхой хугацаанд ажиллах боломжтой байдаг бол энэхүү хөтөлбөрийн нөхцөлийг чангатгах асуудал сүүлийн үед эрчимтэй яригдах болжээ. Тэр дундуу STEM буюу инженер, технологи, шинжлэх ухааны чиглэлээр суралцсан оюутнуудад АНУ-д гурван жил хүртэл ажиллах боломж олгодог. Гэхдээ шинэ хязгаарлалт хэрэгжиж эхэлбэл гадаад оюутнууд АНУ-аас илүү Канад, Австрали, Их Британи зэрэг улсыг сонгох магадлал нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд болгоомжилж байна. Гэхдээ АНУ-д олон их сургууль гадаад оюутны төлбөрөөс ихээхэн хамааралтай байдаг тул энэ нь санхүүгийн дарамт үүсгэж болзошгүйг боловсролын байгууллагууд анхааруулсаар байна.

Сүүлийн жилүүдэд Энэтхэг, Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудаас АНУ-д суралцах оюутны тоо эрчимтэй өссөн бөгөөд технологийн компаниуд ч гадаад төгсөгчдийг ажилд авах сонирхол өндөр байгаа юм. Харин Трампын тал “Америкийн ажлын байрыг дотоодын иргэдэд хадгалж үлдээх ёстой” гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ.

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 91 (7833)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.