ШҮҮХ: Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар хэрэгт урьдчилан тохиролцсон, дэмжлэг үзүүлсэн, санаатайгаар туслалцаа үзүүлсэн нөхцөл тогтоогдоогүй

ШҮҮХ: Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар хэрэгт урьдчилан тохиролцсон, дэмжлэг үзүүлсэн, санаатайгаар туслалцаа үзүүлсэн нөхцөл тогтоогдоогүй
Шүүх бүрэлдэхүүн Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Э нарыг 16 настай охиныг хөнөөсөн хэрэгт хамжигч гэж үзэх үндэслэл байхгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Хуульд урьдчилан амлаж гэмт хэрэг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлсэн этгээдийг хамжигчаар тооцдог. Харин Э.Ган-Эрдэнэ, Э-Номин-Эрдэнэ нарт ийм үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
 

Өсвөр насны шүүгдэгч гэдэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй хүнийг хэлдэг. Энэ хэрэгт шүүгдэгч Э нь хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан тул давж заалдах шатны шүүх хурлыг хаалттай явуулж, шийдвэрийн хэлэлцүүлгийг олон нийтэд нээлтгүйгээр зохион байгууллаа.

Мөн Монгол Улсын Их Хурлаас баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2024 оны шинэчилсэн найруулгын 29.6-д заасны дагуу хохирогч, шүүгдэгч болон хэрэгт оролцогч насанд хүрээгүй этгээдийн мэдээллийг нууцлах шаардлагатай гэж үзсэн байна.

Шүүхээс өсвөр насны гурван этгээдэд холбогдох хэргийг хэлэлцсэн бөгөөд шүүгдэгч Д нь насанд хүрээгүй хохирогч Ш-г өөрийгөө хамгаалж чадахгүй байдлыг нь ашиглан цахилгааны утсаар боож амь насыг нь хохироосон гэж дүгнэжээ.

Түүнчлэн иргэн З-гийн амийг хөнөөсний дараа хохирогчийн гар утсыг авч, банкны нууц үгийг сольж, тухайн хүний өмнөөс бусадтай харилцан мөнгө авсан нь тогтоогдсон байна. Мөн шүүгдэгч нь 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, хүний амь насыг хохироох үедээ Г.Номин-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нартай хамт байсан талаар хэрэгт дурдагдсан.

Гэвч шүүхээс дээрх хоёр этгээдийг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэл хангалтгүй гэж үзсэн байна.

Шүүхийн тайлбарт, тухайн хүмүүс хэргийн үед хамт байсан нь дангаараа хамжигч гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хууль-д зааснаар урьдчилан тохиролцсон, дэмжлэг үзүүлсэн, эсвэл санаатайгаар туслалцаа үзүүлсэн нөхцөл тогтоогдсон тохиолдолд хамжигчаар тооцдог гэжээ. 

Ийм нөхцөл байдал Г.Номин-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нарт тогтоогдоогүй тул өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.