МСҮТ-ийн менежмент хувийн хэвшилд шилжлээ

МСҮТ-ийн менежмент хувийн хэвшилд шилжлээ

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежментийг баялаг бүтээгчдэд шилжүүлснээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, ур чадвартай боловсон хүчин бэлтгэх шинэ тогтолцоо бүрдэж байна.

Өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд онолын мэдлэгээс гадна практик ур чадвар, ажлын байрны дадлага, шинэ технологид дасан зохицох чадвар чухалд тооцогдож буй. Харин дипломтой ч ажилд бэлэн бус төгсөгчдийн асуудал хувийн хэвшилд хүндрэл дагуулсаар байгаа учир сургалт, үйлдвэрлэлийг уялдуулсан тогтолцоонд шилжих шаардлага үүсээд байна.

Менежмент шилжсэнээр шаардлагатай мэргэжлээр хүний нөөц бэлтгэх, төгсөгчдийг баталгаатай ажлын байраар хангах, суралцах хугацаанд тэтгэлэг олгох, сургалтын чанар, орчин, тоног төхөөрөмжийг сайжруулах боломж бүрдэх юм.

Мөн дадлага, сургалтын төв, лаборатори, гарааны компани байгуулах, хамтарсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхцөл бүрдэж, суралцагчид бодит ажлын орчинд ур чадвараа хөгжүүлэх боломжтой болохыг онцолжээ.

Энэхүү тогтолцоо нь дэлхийн олон оронд амжилттай хэрэгжиж буй туршлагад суурилсан бөгөөд боловсролын салбарт шинэчлэл авчрах чухал алхам гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.