Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд боловсролын ууган байгууллага МУИС болон инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг их өргөө болсон ШУТИС-ийн хамт олонтой уулзжээ.

Олон мянган боловсон хүчин бэлтгэж, ирээдүй хойч үеэ дэлхий дахины хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой болгохын төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш, ажилтнуудад Ерөнхийлөгч талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Математикийн тэнхимийн ахмад багш, доктор, дэд профессор Маанийн Дэнсмаа,
  • ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн дарга, Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төрийн шагналт, доктор, профессор Лхамсүрэнгийн Пүрэв,
  • МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Хаянхярваагийн Тэрбиш,
  • ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор Жагванжавын Цэен-Ойдов,
  • МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Доржсүрэнгийн Бүрнээ,
  • ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Шима сейки” сургалтын төвийн захирал, академич Доржийн Энхтуяа нарт Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

677772695 847032478426482 4259770882875705197 n 1024x683

682716043 1276141040855318 5054202183574269459 n 1024x683

679964885 953084107337753 2467295355305241201 n 1024x683

Төрийн тэргүүний санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн“, Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, ажилтнуудын  манлайлал, оролцоо чухал хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг болон үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

662031508 2191767311633627 5777955791529968716 n 1024x683

688914567 1873643183270113 3134475407413581938 n 1024x683

683950818 1629521548133382 6131642014513807462 n 1024x683

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”  тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 орны их сургуульд 1,000 гаруй оюутан суралцаж байна.

Эдгээр залуус төгсөж ирээд ерөнхий болон дээд боловсролын байгууллагууд, бусад салбарт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг бодит ажил болгохын төлөө хамтын ажиллагааг өргөжүүлж, их сургуулиуд  оролцогч бус, бодлого, судалгаа, инновацын манлайлагч болон ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх, соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан.

Энэ нь Үндсэн хуулийн мөн чанар, хууль дээдлэх зарчмыг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсны түүхэн ач холбогдлыг сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, Үндсэн хуулиа дээдлэн, сахиж мөрдөх соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа бөгөөд энэ нь МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй оюуны томоохон хөрөнгө оруулалт юм.

685303795 1700443420953846 4341161919520102153 n 1024x683

686501137 1001645119198216 8280959595228369946 n 1024x683

683372955 1706132690553373 2197258442295494645 n 1024x683

Мөн 2025 онд ШУТИС-д Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний химийн болон шимт найрлагын үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх, орчин үеийн лабораторийн чадавхыг хөгжүүлж эхэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд МУИС, ШУТИС-ийн хамт олон идэвхтэй оролцож, байгаль орчин, ой судлал, экологи, усны нөөцийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа өргөжүүлэн, ойжуулалтын шинэ технологи, тарьц үржүүлэг, “Мянган сургагч багш”, “Ойжуулагч” сурах бичиг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох судалгаа хийж байна.

684973701 1000680832438359 3859144667855233894 n 1024x683

686476310 1000809052601893 7344220717205332235 n 1024x683

687942754 4117033781767219 3420591323864302418 n 1024x683

Ерөнхийлөгч 2021 онд зарлиг гарган, Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад сурагчдыг оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлж, урамшуулж байхыг Засгийн газарт чиглэл болгосон.

Үүний дүнд сурагч хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын олимпиадуудаас 104 медаль хүртэн, хэдэн арван шагналт байр эзэлж, урамшууллаа аваад байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсоны дагуу “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах орон нутгийн 1,000 оюутны эхний 100 нь амжилттай суралцаж байна.

Оюутнууд МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, АШУҮИС-ийн Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, ХААИС-ийн Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, ШУТИС-ийн Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл мэргэжлээр суралцана.

Тэд сургуулиа төгсөөд гэрээний дагуу орон нутагтаа гурван жил ажиллаж, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах юм.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор шинжлэх ухааны ажилтнууд, багш, түүний дотор түүхийн багш нар Их хурал, улсын зөвлөгөөнөө хийн,   ололт амжилт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлоод байна.

684451284 1277484737821445 7997494432712670658 n 1024x683

677297965 1288574693244346 8710279057514253891 n 1024x683

686340269 1027192453820454 4524310285804119810 n 1024x683

683758086 959317713473997 5663255163600589243 n 1024x683

682677881 1954287951842699 8296692378587092520 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.