Бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоожээ

Бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоожээ

Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоожээ.

Тодруулбал "автобусны буудал дээр хүмүүстэй маргалдахад, манай найзын толгой руу хутгалаад, машинтай зугтчихлаа" гэсэн дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн.

Тухайн иргэн нь Toyota Prius 30 маркийн автомашинтай хохирогч иргэнийг зам дээр шахаж зогсоогоод маргалдан улмаар толгойн тус газар нь хутгаар зүсэж гэмтээгээд зугтсан гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Тус этгээдийг цагдаагийн алба хаагч нар шуурхай олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.