Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын талаар Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол мэдээлэл өглөө.

e68436eddf15450bbb08c2d6ffa94263

Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Дамбадаржаа дэд төв төслийг 71.8 га талбайд хэрэгжүүлж байна. Автозамын ажил дуусаж улсын комисс хүлээн авсан. Дулаан хангамж, цэвэр, бохир усны шугамын ажил дуусаж, улсын комисс ажиллах гэж байна.

Дамбадаржаа дэд төвд ус, дулаан дамжуулах дөрвөн төв барьсан. Энд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх дэд бүтэц бэлэн болсон. Мөн Дамбадаржаа дэд төвд нэн хэрэгцээтэй байсан цэцэрлэгийн барилгыг барьж, улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус төвд төлөвлөсөн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн ажлууд 95 хувьтай байна. Дулааны станцын ажил үлдэж байна. Тус станц энэ оны аравдугаар сард бүрэн дуусна. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, орон сууцжуулах ажлууд үргэлжилж байна” гэлээ.

d054a4b64f8742b3a9f5276c8a4d7eb0

38729c7c848143f9824ae85086aeb38d

a2ddc5e3114f4a9997eb91bd7b8109e0

95bc49996b1e4d5bbec20526e2623c15

f78e9be1a9384a65adadca038a2f8ba7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.