Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил үргэлжилж байна

Иргэдийн тав тухтай амьдрах орчныг сайжруулах, хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээврийн засвар, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж буй.

Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах 23 дугаар байрны таван блок бүхий орон сууцны гадна фасадын дулаалга, дээврийн засварын ажлыг гүйцэтгэж байна.  Өнөөдрийн байдлаар ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна. Тус ажлыг Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм.

2ceb4dd9042f42fa92b643066e72f8be

dac89c6ae1ce4eb1a5a84cb13e977efd

cc1bce9201e445c2a3db524e7a418d3b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.