75 настай ахмад Ч.Зоригт: УИХ-ын гишүүд нь хараад л өнгөрч байхад дөрөвдүгээр ангийн хоёр хүүхэд зайрмагны мөнгөө өгөөд явсан

75 настай ахмад Ч.Зоригт: УИХ-ын гишүүд нь хараад л өнгөрч байхад дөрөвдүгээр ангийн хоёр хүүхэд зайрмагны мөнгөө өгөөд явсан
75 настай ахмад Ч.Зоригт Төрийн ордны гадна жил гаруй хугацаанд хандив хүсэн сууж байна. Тэрбээр саажилттай хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Түүний эхнэр гэр бүлд нь тохиолдсон гунигт явдлын улмаас тархины цус харвалт өгч хэвтэрт оржээ.
 
2019 онд танил дүү нь байрыг нь ББСБ-т тавьж, их хэмжээний мөнгө аваад зугтжээ. Улмаар зээлээ төлөөгүй тул шүүхээс хоёр хөгшний байрыг хураах шийдвэр гаргажээ. Залилан үйлдсэн этгээд одоо болтол баригдаагүй бөгөөд өмнө нь хэд хэдэн удаагийн залилангийн хэрэгт холбогдсон этгээд аж.
 
ХЭҮК-оос "Ард түмнээс нэг өрөө байрны хандив гуй" гэж Ч.Зоригт гуайд хэлснээр ийнхүү Төрийн ордны гадна нэг жил хоёр сарын хугацаанд сууж байна.
УИХ-ын гишүүд түүнийг харахаараа нүүрээ буруулдаг бол бага насны хүүхдүүд зовлонг нь ойлгоод зайрмагны мөнгөө өгдөг хэмээн тэрээр ярилаа
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.