Ажлын цагийн шинэ хэлбэрүүд туршигдаж байна
Өнөөдөр тохиож буй Олон улсын хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан дэлхий даяар хөдөлмөрийн шинэ чиг хандлагууд анхаарал татаж байна.
Сүүлийн жилүүдэд олон улс оронд дөрвөн өдрийн ажлын долоо хоног турших туршилтууд хэрэгжиж, ажилчдын стресс буурч, бүтээмж нэмэгдсэн үр дүн гарчээ. Тухайлбал, Европын зарим оронд ажлын цагийг багасгасан ч компанийн ашиг буураагүй, харин ч ажилчдын сэтгэл ханамж өссөн байна.
Мөн хиймэл оюун ухаан, автоматжуулалт эрчимжихийн хэрээр ирээдүйд зарим уламжлалт ажлын байр багасах, шинэ төрлийн ур чадвар шаардсан ажил нэмэгдэх, уян хатан ажлын хэлбэр зонхилох зэрэг өөрчлөлтүүд гарахаар байгааг судлаачид онцолжээ.
Дэлхийд анх найман цагийн ажлын өдрийг шаардсан хөдөлгөөн 19 дүгээр зуунд эхэлж байсан бол өнөөдөр зарим орон зургаан цагийн ажлын өдөр туршиж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.