МИУС-ийн захирлаар 12 жил ажилласан Ц.Ганцогийн хоёр охин БЗС-аар гурван их дээд сургуульд сурсан зээлээ эргэн төлөөгүй байна
Нэгдүгээр сургуулийн дээрэлхэлтийн асуудал, Туул голоо аврах хөдөлгөөнөөр олон нийтийн сүлжээнд танигдаад буй Хариад Уянгаа боловсролын зээлийн сангийн өртэй. Тэрээр 2018 онд Сиднейн их сургуульд Эрх зүйч мэргэжлээр сурахаар зээл авсан ч одоо болтол зээлээ төлөөгүй байна.
Мөн түүний эгч Ганцогийн Ононцацал мөн Боловсролын зээлийн сангаар сурсан. Ингэхдээ хоёр удаагийн зээлээр хоёр өөр сургуульд явжээ. Тодруулбал, Г.Ононцацал Анкарагийн ТИС-д 5 жил, Чикагогийн Лоёолагийн их сургуульд 2 жил "Мэдээллийн технологи, компьютерийн инженер"-ээр суралцсан байна. Гэвч эдгээр зээлүүд төлөгдөөгүй байгаа аж.
Г.Уянгаа өдгөө өөрийгөө нийгэм судлаач хэмээн танилцуулдаг. Энэ нь зээлээр явсан сургуулиа төгсөөгүй юу гэх асуултыг мөн дагуулж байна.
Ташрамд, Г.Уянга, Г.Ононцацал нарын аав Физикийн ухааны доктор Ц.Ганцог МУИС -ийн захирлаар 12 жил ажилласан. Энэ хугацаандаа МУИС-ийн Экологийн төвийг барилга, газартай нь MCS-д зарсан нь одоогийн Сэлбэ хотхон, Орчлон сургууль юм. Мөн Анагаахын багш оюутнуудын хандиваар боссон Анагаахын өргөтгөл байрыг зарж, Сонгдо эмнэлэг болгочихсон. Харин эгч дүүс аавынхаа үлдээсэн энэ хөрөнгийг булаацалдан шүүхдэлцэж байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.