НИТХ-ын дарга асан А.Баяр НИТХ-ын холбогдох данснаас 13.2 тэрбум төгрөг хууль бусаар гаргасан байж болзошгүй

НИТХ-ын дарга асан А.Баяр НИТХ-ын холбогдох данснаас 13.2 тэрбум төгрөг хууль бусаар гаргасан байж болзошгүй

НИТХ-ын дарга асан А.Баяр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудалдаа тайлбар өгөөгүй байгаа.

Мэдээллийг тодруулбал, НИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн данс болон бусад данснаас гарсан 13.2 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм. Ил болсноор дүүргүүд рүү шилжүүлж, бэлнээр гаргасан байж болзошгүй гэх мэдээллийг Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр хийсэн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн. Энэ нь  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Авлига албан тушаалын гэмт хэргийг тасралтгүй үйлдэж байсан нөхцөл байдал байж болзошгүй байгаа юм.

Энэ сарын 27-ны өдрийн 10:00 цагт НИТХ хуралдахаар товлоод байсан ч НИТХ-ын дарга А.Баярын шийдвэрээр хууль зөрчиж хуралдааныг хойшлуулсан. Гэсэн ч МАН-ын бүлгээс хуралдааныг явуулах ёстой гэсэн шийдвэрт хүрч, 17:00 цагаас хуралдсан билээ. Энэ үеэр хэлэлцсэн гол асуудал НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах байсан аж.

Нэгдүгээрт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж, хурлын даргын А/90 захирамжаар 10:00 цагт товтой ээлжит хуралдааныг хойшлуулсан. Уг нь бол Туулын хурдны замыг хэлэлцэх асуудлыг хасаж, хуралдаан явуулахыг нийт төлөөлөгчид дэмжсэн байдаг. Гэтэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН, АН-ын бүлгийн төлөөлөгчдийн шийдвэрийг ч үл хүндэтгэсэн гэж төлөөлөгчид үзэж буйгаа хэлсэн.

Хоёрдугаарт, А.Баяр сүүлийн хоёр сар НИТХ-ыг огт хуралдуулаагүй атал өчигдөр НИТХ-ын дарга байхдаа тухайн өдрийн хуралдааны танхимын техник хэрэгслийг салгасан. 

Гуравдугаарт, НИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн данс болон бусад данснаас 13.2 тэрбум төгрөг хууль бусаар гаргасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. 13.2 тэрбум төгрөгийг хэвлэлийн зардалд зарцуулсан, дүүргүүдэд шилжүүлсэн, бэлнээр гаргаж авсан зэрэг хардлага яригдаж байна.

Дөрөвдүгээрт, А.Баяр шөнийн цагаар нэлээдгүй ажилладаг, хуралдааны танхимын техник хэрэгслийг салгасан зэргээс үзвэл, нийслэлийн мэдээлэл, технологийн аюулгүй байдалд халдаж байхыг үгүйсгэхгүй гэж дүгнэсэн.

Энэ бүхнээс дүгнэхэд, НИТХ-ын дарга асан А.Баяр нэн тэргүүнд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа асуудалдаа тайлбар өгөх шаардлагатай. Үүний ард Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Авлига, албан тушаалын гэмт хэргийг тасралтгүй үйлдэж буй нөхцөл байдал хав дарагдаж мэдэхээр байна.

НИТХ-ын хуралдааныг хойшлуулах асуудлыг зөвлөлийн хурлаар авч хэлэлцдэг. НИТХ-ын дарга дангаараа шийддэггүй. Тиймээс нийслэлийн иргэдийг төлөөлдөг гол хуралдааныг санаатайгаар хуралдуулаагүй болон хурлын танхимын техник хэрэгслийг салгасан шалтгаанаа тайлбарлах нь ёс зүйд нийцнэ гэж НИТХ-ын төлөөлөгчид үзэж байгаа ажээ. 

20e6de3f9ed74541af7de5202a45e400

e1443485019d456688d03efaed33cbe1

87add51c2da245098f12a13364b99cb5c239f3fdd2634cc696d05723cc31cae9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.