🔴Н.Алтаншагай: Би иргэдийнхээ талд шийдвэр гаргах асуудал дээр хатуу зогсоно

AI хөрвүүлсэн

Н.Алтаншагай нийслэл хотод хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтууд, тэр дундаа Туулын хурдны зам болон Сэлбэ дэд төвийн төслийг улс төржүүлж, гацааж буйг шүүмжилж, эдгээр ажлыг яаралтай үргэлжлүүлэх шаардлагатайг хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

-1.5 саяас дээш хүн амтай дэлхийн томоохон хотууд ийм асуудалтай нүүр тулж, шийдвэрлээд явдаг жишгээр Улаанбаатар хот зоригтой шийдвэр гаргаж, бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэх ёстой.

Сүүлийн үед бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд руу хэт их дайрч, улс төрийн өнгө аястай болгож байгаа нь харамсалтай байна. Энэ байдал цаашид үргэлжилбэл ажил хийдэг, хариуцлага үүрдэг албан тушаалтнууд үгүй болж, цаг зуурын поп улс төрчид олшрох эрсдэлтэй. Цөөн хэдэн хүн цахим орчинд лайв хийж, эсэргүүцэл илэрхийлсний төлөө Улаанбаатар хотод байнга болон түр оршин сууж буй хоёр сая гаруй иргэний эрх ашиг, хотын хөгжлийг хойш татаж болохгүй.

Туулын хурдны замын төсөл нь гэнэт гарч ирсэн ажил биш. 2012 оноос хойш техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, олон улсын байгууллагын судалгаа шинжилгээ хийгдэж, сая нэг санхүүжилт нь шийдэгдэн ажил хэрэг болох шатандаа ирсэн. Энэ хурдны зам нь Баянхошуу, Ханын материал, Дэнжийн мянга, Дарь-Эх зэрэг гэр хорооллын бүсүүдийг дайран тойрч, АСЕМ вилла орчимд нийлэх том цагираг зам болох бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн замын түгжрэлийг доод тал нь 30 хувиар бууруулах бодит ач холбогдолтой. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан туршлагатай хүний хувьд би хотын төвлөрөл, нягтралын асуудлыг сайн мэднэ. Хэн нэгэн улс төрч, эрх мэдэлтний бус зөвхөн иргэдийнхээ талд зогсоно. Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвөөс гадна Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг улс орны эдийн засаг, тусгаар тогтнолд нэн шаардлагатай мега төслүүдийг улс төржилт, хийрхлээс ангид байлгаж, яаралтай ашиглалтад оруулах нь иргэдийн бодит эрх ашигт нийцнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.