🔴Д.Ихбаяр: НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар Туул голоос бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

AI хөрвүүлсэн
🔴Д.Ихбаяр: НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар Туул голоос бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр НИТХ дахь МАН-ын бүлгийн 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "НИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын 1.2-т багтсан 'Туул голыг аврах хөдөлгөөн өрнүүлэх тухай' асуудлыг НИТХ дахь АН-ын бүлгээс хойшлуулах санал гаргасан. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар уг асуудлын хүрээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас тодорхой шийдвэр гартал хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулах саналыг хүлээн авсан. Ингэснээр уг асуудлыг буцаан татаж байгаагаа албан бичгээр ирүүлсэн" хэмээв.

Тиймээс дээрх асуудлаас бусад хэлэлцэх асуудлын дарааллыг баталж, ээлжит 7 дугаар хуралдааныг эхлүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон 27 төлөөлөгчийн 26 нь буюу нийт төлөөлөгчдийн 62.5 хувь нь дэмжсэн байна.

Видеог үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Төлөөлөгч Д.Ихбаяр МАН-ын бүлгийн олонхын саналаар батлагдсан уг шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүлгийн удирдлагуудад даалгасныг уламжлаад, нийт төлөөлөгчдийг хуралдаандаа идэвхтэй оролцож, хурлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг уриаллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.