Салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
 
Үүнээс дөрвөн байшин, нэг агуулахын дээвэр хууларч, мэдээллээр тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагаас хохирлыг тогтоох, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
 
Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут суманд дөрөвдүгээр сарын 18-ны 16:20 цагийн орчимд 23 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сумын ЗДТГ-ын өвсний агуулахын 10х30 метрийн хэмжээтэй дээврийн 2х4 метрийн хэмжээтэй хэсэг хууларсан, мөн аймгийн Бөмбөгөр суманд 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Хүүхдийн цэцэрлэгийн Б байрны дээвэр, Увс аймгийн Хяграс сумын Эрүүл мэндийн төвийн дээвэр хууларсан байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.