Монгол хэл, бичгийн шалгалтыг шинэчилнэ

Монгол хэл, бичгийн шалгалтыг шинэчилнэ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвд ажиллаж, элсэлтийн шалгалтын агуулга, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр холбогдох үүрэг, даалгаврыг өглөө. Тэрээр монгол хэл, бичгийн шалгалтад ашиглагдах зохиол болон эх зохион найруулан бичих сэдвийн жагсаалтыг гаргаж, олон нийт болон шалгуулагчдад нээлттэй мэдээлэхийг үүрэг болгосон байна.

Мөн элсэлтийн шалгалтыг 2027 оноос шинэ журам, шинэ загвараар зохион байгуулах бэлтгэлийг хангахыг чиглэл болгожээ. Үүнээс гадна шалгалтыг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх, багш, сурагчдад урьдчилан мэдээлэл хүргэх, багшид ачаалал, дарамт үүсгэхгүйгээр явцын үнэлгээнд суурилсан шударга үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.

b17d6346f1744f608088c40281bf80cf

Гүйцэтгэлийн үнэлгээний журмыг шинэчилж, багшийн ажлын ачааллыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэхийг даалгажээ. Боловсролын бүх түвшинд хэрэгжих үндэсний болон олон улсын үнэлгээний хуваарийг тодорхойлох, үнэлгээний тогтолцооны загвар, замын зураглалыг боловсруулж батлуулах асуудлыг судлах чиглэл өгчээ. Түүнчлэн сурагч, багшийн өөрийн үнэлгээний CHADLA.MN системийг сэргээж, хиймэл оюун ухаанд суурилсан суралцагчдын хоцрогдлыг нарийвчлан тодорхойлох боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Мөн багшийн мэргэжлийн хөгжлийг илүү оновчтой тодорхойлох зорилгоор CHADLA.MN 2.0 хувилбарын концепцыг боловсруулж, хөгжүүлэхийг үүрэг болгожээ.

Хуулийн дагуу хоёр жил тутамд их, дээд сургуулиудын эрэмбийг зарлах ёстой ч сүүлийн жилүүдэд энэ ажил хийгдээгүй тул энэ жилийн эрэмбийг Боловсролын үнэлгээний төвд түшиглэн зохион байгуулахаар болжээ. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Times Higher Education байгууллагатай хамтын ажиллагааг сэргээж, AQA-тай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, үнэлгээний хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд анхаарахыг үүрэг болгосон байна.

1038c106c7f942acb90871a7b32a3219

d8b792dfefc3482285bdc00709a778fb

Мөн Боловсролын үнэлгээний төвийн удирдлагаас үл хамааран үнэлгээний үйл ажиллагаа тасралтгүй явагдах тогтолцоог бүрдүүлэх, “Боловсролын үнэлгээний үзэл баримтлал, бодлогын чиглэл”-ийг тодорхойлж, шаардлагатай тохиолдолд хууль, журамд өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын тогтоол гаргуулах асуудлыг судлахыг чиглэл болгожээ. Эдгээр шинэчлэлийн хүрээнд боловсролын үнэлгээний тогтолцооны нэгдсэн зураглал гаргах, бүх шатны үнэлгээг цахим хэлбэрт үе шаттай нэвтрүүлэх, learning analytics чиглэлээр баг бүрдүүлэх, хэрэгжилтийг хангах бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн тооцох зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.