🔴LIVE: УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Иргэдээс сайн оноо аваад байгаа болохоор миний эрхийг байнга зөрчиж байна

"Чуулганы хуралдаан 08:00 цагтаа ирцдээ ормоор байна. Гэтэл та нар жаахан унтаж амар. 9 цагт ирц бүртгэнэ гээд байх юм. Ардчилсан нам олуулаа болж байж л дэгийн тухай хуулиа өөрчилнө" гэж УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлэв. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

- Чуулганы хуралдаан 08:00 цагтаа ирцдээ ормоор байна. Гэтэл та нар жаахан унтаж амар. 9 цагт ирц бүртгэнэ гэж байна. Түрүүлж ирсэн гишүүн нь үгээ хэлэх нь шударга зөв биз дээ. Ажилдаа хариуцлагатай байх тухай л ярьж байна. Иргэдийнхээ үгийг дамжуулах гэж л ирцэд 06.30 хагаст босоод 08.20-д ирээд ирцдээ орох гэсэн юм. Эхэлж үг хэлэх эрхийг минь журмаараа үгүй хийсэн. Намайг үг хэлэх гэхээр хэлүүлэхгүй, өөр хүнийг болохоор хэлүүлээд байдаг. Миний эрхийг байнга л зөрчдөг. Иргэдээс сайн оноо аваад байгаа болохоор намайг ийм байдалд оруулж байна. Ардчилсан нам олуулаа болж байж л дэгийн тухай хуулиа өөрчилнө гэв.

Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэг 11 сар, 1 долоо хоног
Шуулд Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг сонин хүмүүс шүү дээ
баатар 11 сар, 1 долоо хоног
аргагүй л дээ нам мафи 2 нэг шуудайд байж болохгүй
баатар 11 сар, 1 долоо хоног
аргагүй л дээ нам мафи 2 нэг шуудайд байж болохгүй
Болд 11 сар, 1 долоо хоног
Махны ченж хөдөөчин хаданд гарчих гэж. Гоё уу. Гоё