Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны ТНБД Д.Ганхуяг тэргүүтэй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарын удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

”Монгол цэргийн өдөр” бол улс орны тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрсийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр юм.

484083544 949142184058599 8135931395672479289 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.