СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-03-15

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 24 дэх тохиолдол батлагдлаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

2025 оны 3 дугаар сар 15-ны өдрийн байдлаар Дундговь аймагт улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдаж, нийт лабораториор батлагдсан 24, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдээд хяналтад аваад байна.

Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудоос улаанбурхан батлагдсантай холбоотой ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарсан.

Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарсан байна.

Улаанбурханы батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьталд ХӨСҮТ-ээс аймаг, нийслэл, дүүргийн ЭМТ-ийн багтай хамтран 2600 хүнийг хяналтад авч, 720 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулж, хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.

Тодруулах, лавлах зүйлсээ  89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.