Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай иргэнийг саатуулан шалгаж байна

Цахим мэдээллийн зарим хэрэгсэлд өчигдөр 15 настай охин найз хөвгүүнээ хутгалж хөнөөсөн хэрэг гарсан хэмээн мэдээлэв.

Уг хэрэг Баянгол дүүргийн нутаг, III-IV хорооллын эцсийн “Хөх сувд” хотхонд энэ сарын 1-ний 18.20 цагийн үед гарсан бөгөөд 16 настай Х гэх эмэгтэй согтуудаа найз залуу 16 настай С-ыг хутгалж, амийг нь бүрэлгэсэн аж. Оршин суугчдын хэлж буйгаар тэд хэрэг гарсан байранд нэлээд хэдэн сар хамт амьдарч байсан гэнэ. Өдгөө энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Үүнээс гадна Төв аймагт нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 3-ны үүрээр гарчээ. Тус аймгийн Баянхангай сумд амьдардаг 61 настай иргэн П согтуудаа нялх охины аминд халдсан хэргийг өдгөө Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд сэжигтнийг саатуулсан хэмээн эх сурвалжууд мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.