СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-22

Хөх нуурт живсэн автомашиныг татан гаргажээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Дорнод аймгийн “Хөх нуур”-ын усанд живсэн “Портер” загварын автомашиныг татан гаргажээ. 

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “37 дугаар точка” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, Чойбалсан сумын төвөөс зүүн хойд 220 зүгт км, Чулуунхороот сумын төвөөс урд зүгт 37 км-т/ “Хөх нуур”-ын усанд 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр живсэн “Портер” загварын автомашиныг татан гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Б-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашиныг 01.21-ний өдрийн 20:30 цагт татан гаргажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.