Сайд асан М.Зоригтын мэдээллийн дагуу МИАТ компаниас мэдэгдэл гаргав
Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан М.Зоригт "МИАТ хоёр шинэ онгоц түрээсэлсэн. Жил бололгүй "Boeing-787" онгоцны хөдөлгүүр дутагдалтай болж тодорхойгүй хугацаагаар сая хоёр хоногийн өмнө зогссон гэнэ. Яахаараа философич хүн (Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар Б.Отгонсүхийг томилсоныг хэлжээ)-ийг Иргэний нисэхийн даргаар тавьдаг юм. Мэргэжлийн хүмүүсийг мэргэжлийн ажлыг нь хийлгэ" гэж жиргэжээ. Үүнтэй холбогдуулан, МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд:
-Уг агаарын хөлөг нь 2019 оны 7-р сард үйлдвэрлэгдсэн бөгөөд АНУ-ын “General Electric” компанийн “GenX” хөдөлгүүртэй. Энэхүү хөдөлгүүр нь дунджаар 2500 хөөрөлт, буулт үйлдсэний дараа хуваарьт засварт ордог. МИАТ компани 787-9 төрлийн хоёр агаарын хөлөгтэй бөгөөд нэг агаарын хөлөгт уг хуваарьт засвар хийгдсэн, харин хоёр дахь агаарын хөлөг маань 2025 оны 1-р сарын 16-ны өдөр нийт 2581 удаагийн хөөрөлт үйлдэж, 9725 цаг явсанаар үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу хуваарьт техник үйлчилгээнд орж байгаа болно.
Тиймээс нэр бүхий хүмүүс үнэн бодитой мэдээлэлд тулгуурлалгүйгээр цахим орчинд нисэхийн аюулгүй ажиллагаа, төлөвлөгөөт техник үйлчилгээний ажлыг мушгин гуйвуулж, компанийн бизнесийн нэр хүндэд халдаж байгаа нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үндэсний агаарын тээвэрлэгч компанийн нэр хүндийг дотоод болон гадаадад унагах эрсдэлтэйн дээр хамт олны хүчин зүтгэлийг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд цаашид олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээхийг хүсье! гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.