Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирэх шаардлагагүй байсан. Төсвийн туухай хуулиар хэлэлцэх боломж нь байгаа. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг УИХ баталсан. Баталсан шийдвэрт нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийдөө төсвийн хууль хүчингүй болсон. Засгийн газрын өргөн барьсан төсөл хэвээрээ байгаа учир Сангийн яамнаас санал авч, механик таналт хийгээд явна. Тэгэхээр УИХ өөрсдөө хуулиа зөрчих гэж байна.
2025 оны төсөв Засгийн газрын хөгжлийн хөтөлбөртэй уялдсан тооцоо судалгаатай. Тэгэхээр Засгийн газарт буцаах ёстой гэж үзэж байгаа. Засгийн газар хоригтой уялдуулж асуудлаа дахин боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Хэрэв УИХ таналт хийгээд явбал Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тооцоо судалгаанд тулгуурлахгүй. Тэгэхээр ирэх жилүүдэд Засгийн газраас хөгжлийн үр дүн хүлээх боломжгүй болно.
Тиймээс тогтоолын төслийг хэлэлцэх дэг оруулж ирэх шаардлага байхгүй. Өмнөх дэгээрээ хэлэлцээд явах нь зүйтэй. Хэрэв бид одоо байгаагаар явбал Засгийн газрын өргөн барьсан төсөл дээр биш УИХ өөрөө төсвийн төслийг хийж баталж байгаатай ялгаа байхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.