СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-13

🔴LIVE: Монгол Улсад төрийн өмчийн 122 компани байгаагаас тав нь ашигтай ажиллаж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 долоо хоногийн өмнө

Засгийн газрын хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит компаниудад хийсэн аудитын тайланг танилцуулжээ. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Төрийн өмчийн компанийн эрхзүйн реформыг хийж хэрэгжүүлэхээр зорьж байна. Монгол Улсад төрийн өмчийн 122 компани байна. Орон нутгийн компанийг тоолж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна.  

. Хууль дүрмийн мөрдөлт хангалтгүй, тооцоолоогүй зардал гаргадаг, засаглал нь хангалтгүй байна. Тэгсэн атлаа олон тэрбум төгрөгийн үр дүнгийн урамшуулал авчээ. Цаашид үүнийг зогсооно. Төр ямар салбарт бизнес хийхээ хувийн хэвшлийнхэнд ил тод мэдээлдэг болно.

Төр бодлого гаргаж, өөрөө хэрэгжүүлж, өөрөө зохицуулж байна. Үүнийг өөрчилнө. Зарим компани төлөөлөн удирдах зөвлөл байна. Ингэхээр гүйцэтгэх багт хяналт тавих механизмгүйгээр ажиллаж иржээ. Цаашид тухайн компани ашигтай ажилласан тохиолдолд л үр дүнгийн урамшуулал авдаг байх нь зөв. Төрийн компаниуд нийт 22 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

ЗГХЭГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, яамд төрийн өмчит компаниудыг удирдлагаар хангаж байна. Үүнийг ч цэгцэлж, төрийн өмчит ААН-үүдийг нээлттэй ХК болгож, ашиггүй ажилласаар байвал татан буулгахаас өөр аргагүй. Зардал нь өндөр байхад л цалин, орон тоогоо нэмсээр байна. Төсвөөс гадуурх хяналтгүй байдал газар авсан тул засах шаардлагатай.

Төрийн өмчийн компаниудын нийт эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө нь 64.2 их наяд төгрөг байна. Харин

Төрийн өмчит үйлдвэрүүдийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх, өрсөлдөхүйц болгоно.

. Өмчлөгчийн, хувьцаа эзэмшигчийг хэн төлөөлөх вэ гэдгийг тодорхой болгоод, төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй ил тод болгоно. Ингээд ашиггүй ажиллаж байгаа тохиолдолд татан буулгах арга хэмжээг авна. Түүнчлэн нэгтгэж нийлүүлэх шаардлагатай бол нэгтгэж нийлүүлнэ. Цаашлаад төр зарим үйлчилгээгээ хувийн хэвшилд шилжүүлнэ. Төрийн өмчийн компани бүр хуулийн хэлтэс, маркетингтай байх албагүй. Бүтээмж гэдэг нь ашгаа нэмэгдүүлж, бага зардлаар ажиллахыг хэлдэг. 

Ойрын хугацаанд хийх ажил бол. ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна, компанийн тухайн хуулиар тайлангаа ил тод тавьдаг болно. Ашиг олох зорилгоор ажиллаж байгаа л бол төрийн өмчтэй байсан ч Компанийн тухай хуулийг мөрдөх нь зөв гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.