СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 859 хэрэг шалгагдаж байна

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны арваннэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс арван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 892 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 15 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөн хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 859 хэрэг шалгагдаж байна.

Түүнчлэн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.