Богд ууланд арав гаруй жил амьдарч буй 75 настай өвөө Л.Ренцэндорж гуайтай лайвток нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн Зуунмод хотын харьяат бөгөөд 1949 онд төржээ. Эцэг эхээс зургуулаа бөгөөд 1992 онд амьдралын эрхээр хот бараадсан ч зах зээл, нийгмийн хүнд нөхцөл байдалд сөхрөн хог түүж эхэлсэн хэмээн бидэнтэй хуучилсан юм.
Богд ууланд арав гаруй жил амьдарч буй 75 настай өвөө Л.Ренцэндорж:
- Би Төв аймгийн Зуунмод сумын хүн. 1949 онд төрсөн. Манай аав, ээж нэгдлийн мал хариулж байсан. Эцэг эхээс зургуулаа. Дөрвөн ах дүү маань бурханы орон руу явчихсан. Үлдсэн хоёр дүү маань ялгаа байхгүй муу амьдарч байгаа. 1992 онд хотод орж ирээд амьдралын эрхээр хог түүж эхэлсэн. Автобусны буудал бараадаж хоноод өглөө ажилтай хүн шиг л яваад орой буцаж ирдэг байв. Телевизийн дуранд хоёр гурван удаа өртөж байсан. Тэгээд л асрамжийн газар очиж үзсэн. Сар болоод л буцаад гудманд гарсан. Тэнд чинь тэгээд болдоггүй юм байна аа. Адаглаад хоол унднаас өгсүүлээд хувцас хунар гээд бүх юм нь болохгүй. Хоол ер нь бараг идэхгүй ээ. Шүд байхгүй, мах байхгүй. Ус, боов л иддэг.
-Өмнө нь нэг хүн танд гэр өгч байсан гэсэн тэ?
-Тийн
-Гэрээ аваад амьдарвал яадаг юм бэ?
-Надад тэрийг чинь арчлах боломж байхгүй.
Тусламж тэр бүгдийг хүлээж авах надад сэтгэл байхгүй. Анхнаасаа гэргүй байх санаа төрсөн. Тусламж, хандиваас авах юм ч байна, авахгүй юм ч байна. Авах юмаа авна. Авахгүйг нь авахгүй. “Гэр орон, хашаа, байшин барьж өгье” гэдэг л юм. Би тийм юмаар яахав дээ. Гарын бэлэг бол ч яахав авна.
Би суугаагаараа унтдаг хүн байхгүй юу. Өдөр нь нойроо авдаг. Шөнө цас бороо орохоор суугаагаараа унтдаг.
Буруу замаар явсан өөр өөртөө буруугаа өгнө. Тэглээ гээд би улам доошоо явна гэж байхгүй. Наранд явж байгаа хүнийг чинь бас муу гэж хэлэхгүй шүү дээ. Нарсанд, наранд явж байгаа хүн чинь ялгаатай байхгүй юу.
Шашин шүтлэг бас байна аа. Зан үйлтэй холбоотой асуудлаар ном уншуулна. Сайн явах талаас нь надад нэг ном хайрла гээд.
Асрамжийн газар очих сонирхол байхгүй. Би ер нь хүнтэй барагтаа дуугарахгүй, ярихгүй. Архи уусан хүнээс өөрөө бараг зугтаана, нуугдана. Худлаа үнэн ярина. Зодно, дээрэмдэнэ тэд нар чинь. Бушуухан зугтаах нуугдах ажил байна. Даа ялангуяа цагдаа бол бүр ч аюултай. Барьж аваад нэг тийш нь цөлнө.
Сайхан цаг ч одоо залуу байхад барагтаа бол юм ажрахгүй. Бодож санах ч юм байхгүй. Одоо юм бодох цаг нь дууссан. Ганцхан хүсэх юм бурханы оронд удаан очихын тулд хөдөлгөөн хийдэг. Амьд хүн чинь одоо бодох л юм даа. Урт наслах арга зам өвчин зовлонгүй байхын хамгийн чухал нь дасгал хөдөлгөөн л байна. Эм, тан орлох юм чинь дасгал хөдөлгөөн.
Уул ивээлтэй. Сүүлтэй амьтдаас айдаггүй, сүүлгүй амьтдаас айдаг. Сүүлгүй нь хүн байхгүй юу. Сүүлтэй нь чоно, араатан чинь надад сайн байна. Ядарч зүдэрч явахдаа аав ээжийгээ бас бодно, санана. Жаргалтай үедээ санахгүй. Зовж байгаа үедээ санана.
Одоо ХУД-ийн дөрөвдүгээр хорооны хогны машин ачдаг ачааг хураасан цагт л эндээс явдаг байх даа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрх чөлөө ч юмуу?
Эвийдээ хөөрхий амьтан
Та сайн байна уу танд маш их амжилт хүүргэе
ene bol ireh choloo
Тэр чөлөө нь тэгээд хэзээ ИРЭХ юм.
Өөрийн хүслээрээ амьдарч бгаа болохоор эрх чөлөө л гэсэн үгдээ
Tetgever avdag yum bolov uu daa
Өөртөө арчаатай л байна хэдэн бөбө нараас л дээр байнашт
тэтгэвриин өгөхгүйм бхдаа улс
Улсад юу хийж гийгүүлсэн гэж татварын мөнгө өгөх үү? Хүн эрүүл залуудаа улсдаа татвар төлж байж өтлөх насандаа улсаараа тэтгүүлнэ. 32 жил хог ухаж ууланд амьдарсан хүн улсад юу хийсэн байх уу?
ийм сайхан жаргалтай, өөрийнхөөрөө байгаа хүнд бас манай аав ээж, мань хэдийн төлж байгаа мөнгөнөөс заавал хуваалцах нь уу? Хүсвэл та өөрөө гэр бүл, найз нөхөдтэйгээ ярилцаад, тооцоо хийгээд, мөнгөө нийлүүлээд, сар бүр очоод тэтгэвэр өөрсдөөсөө өгөөд бай л даа. Болж байгаа биз дээ? ккккк
Тэтгэвэр авдаг гэсэн та нар санаа зоволтгүй эргүү ацнууд хэрэлдээд явчих юмаа өвөөгийн амьдрал та нарт ямар хамаа байна
Өөрийнхөөрөө тааваараа аз жаргалтай амьдардаг хүн бна шүү. Гэгээрлийн мөрөөр мөрлөж бга хүн бна гэж бодогдлоо.
Эрх чөлөө юм даа
Ur huuhed dhgui ym bhda.oortoo l bolj bga bol yaltai ch bilede.
Owchin zowlongui urt naslaarai
Гэр оронтой болж болдоггүй юм уу даа өвлийн улирал ирж бна шдээ хашаа байшан гэр орон өгчихөөрэй зайлуул өрөвдөх юм төрийн хүмүүс ерөн нь юү хийдэг улс орно нь сүүрээд байхад гадаад хүмүүс монгол улсруу орж ирлээ газар нутагаа хамгаалж байгаа юм ядуу хүмүүс хулгайчид хүний наймаачид гээд эд нарийгаа монгол улсаас зайлуулалдаа
Эвий дээ урт наслаарай
Энэ ч амар биз дээ.эрх дураараа.нас ахих тусам хүний хараат,цагдуулах гээд.ингэж явж байх нь жаргалтай ч байх.
Өөрийн бодол өөртөө зөв эрүүл агаарт урт наслаарай
Эрүүл агаар бүхнээс илүү эм юм. Эрүүл өвчингүй бна гэдэг бас нэгэн жаргал юмдаа. Арай өөр идэвхтэй амьдарвал гоё юм биш үү .ж нь мал хариулдаг ч юм уу үхэр тэжээдэг ч юм уу гэх мэт
Handiv tsuugluuliildaa ene hund yj ovol gadaa yvj baixude osgoj uxn shte
Өөрөө ингэж амьдрахдаа дуртөй гэр өгөөд арчилж чадахгүй нтр гд байгаа арчаагүй хүмүүст санаа зовж хандив цуглуулна гдг илүү зан байнада
oortoo bolj l baiwal ter n jargal shdee
Ийм хүн асрамжийн газар хүнтэй таарахгүй энэ хадандаал амьсгал хураана даа
orovdood bnshv tsanaasa nulimas goijoj bn ovoo goos mine oortsgui hun boldog bol gertee amidruilaad torson ovoo shig ee halamj oghi msn uldsen nasan dan az jargal medruuleh yum san
setgeliin tenheetei owoo bn
Эрүүл агаарт алхаж , дасгал хөдөлгөөн хийдэг ёстой мундаг хүн байна . Улс харж хандаж тэтгэвэр өгөх хэрэгтэй . Энэ хүнтэй уулзаж туслах юмсан . Хаана байдаг юм бол .
Хүмүүс тусладаггүй биш тусалдаг юм байна. Өөрөө гэр орондоо тогтохгүй тэнэмэл заяандаа дасжээ.Гэр өгсөн арчилж чадахгүй гэхээр залхуу бэлэнчилж сурчээ. Хог түүгээд юм идчихдэг. Хаа таарсан газраа суугаагаараа унтчихдаг. Хүнтэй ярих дургүй гэхээр нийгэмшихгүй гэсэн үг. Заяа тавилангаараа л амьдарч яваа юм байна. Ийм болсон хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй....
Залхуудаа бишээ. 1 хүн орон гэр арчлан гэдэг хэцүү ядаж л зун бороо шороо нороод ирэхээр хатааж дэлгэх хэрэг гарна. Намартаа өвөлд бэлдэх гэж дулаалж хаяалан гээд гэрийн ажил мундахгүй 70 гарсан битгий залуу хүн ганцаарай хүч хүрч дийлдэггүй. Хүсэлээрээ амьдарч байгаа бол яахав дээ. Архи ууж хулгай хийж хүн зодоогүй л бна шүү дээ
Манай асрамжинд хандив дэмжлэг өгөх Гаргасан хариуцлагаа өндөрт өргөдөг хувь хүн Байгууллага компаниудыг урьж бна..Тус Дэм Ачлал Асрамж утас 90026207...
ТУСАЛАХ хүмүүс бвал хамтаараа 90026207
Эрүүл энх өлзий тэй сайхан бүхнииг хүсье
Тэрхэн хавьд нь нэг жижигхэн БАЙШИН бариад өгчхөөр юм даа !
Ажил хийгээгүй,хийдэггүй, залхуу ,хамт олонгүй залуучуудаа ирээдүйгээ энэ өвгөнөөр төсөөлөөрэй.
За ямартай ч миний ядмаг мэдрэмжээр бол энэ хүн зовохоос илүү харин мань хэдийн заримаас нь сэтгэлзүй, биемахбодийн хувьд хамаагүй эрүүл амьдарч байгаа юм байна. Дарамтгүй, санаа тарчлаах юмгүй, өр зээлгүй ккк
Залуудаа болохгүй юм их хийсэн болохоор хөгшрөөд ядрах нь аргагүй дээ. Есийн хүйтэнд ууланд амьдрах гэдэг нээх хүсээд байх зүйл биш...
Хөөрхий дөө өрийнхөө дураараа байсан сайхан байдаг байх даа эрүүл энхийг хүсэё
Харин ч тааваараа сэтгэл зовох зүйлгүй амар амгалан амьдралыг сонгосон хүн байнаа.
Сайн бна уу та залууда ямар ажил эрхэлж байв одоо хөдөө малтай айл бараадаад хаяа чадах юмагда туслаад хаяанд нь амьдарч болохгүй юу та юу гэж бодож бна да танд эрүүл энхийг хүсе
Энэ өвөө урт удаан наслахыг хүсэн ерөөе дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг хүсэе
ene hun ta nartai ta nargui uuriinhuuruu amjdrana hehe uruvdultei mongolchuud tetgeveriin mungu avdag yumuu gd uuriinhuu uruvdultei ertuntsuur haraad bh shig bna. minii huvid bol ene hun bol shudraga hunii amjdralaaar uuriinhuuruu amidarasan hun bna. ene huniig uruvduj bgaa hun uuriinhuu amidraliiig tungaa jish ed baylag bol hii hooson zuil shu
Wow
Монголчуудыг ийм болгосон үхэж далд орсон ардчилсан намыг үхэж далд орсон ардчилалтай нь булшлах ёстой. Төр засаг гэж байдаг бол энэ хүнийг асрамжиндаа авч харж хандах ёстой.