Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг шадар сайд Л.Гантөмөр өгсөн нь зарим гишүүдийн бухимдлыг төрүүлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг шадар сайд Л.Гантөмөр өгсөн нь зарим гишүүдийн бухимдлыг төрүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх хуваарьтай байсан. Гэсэн ч Ерөнхий сайд түр эзгүй байгаа тул түүнийг Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээлэл хийв.

Тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

-Ардчилсан нам, ХҮН нам хоёр өөрсдийгөө сөрөг хүчин гээд байх юм. Хоёулаа Засгийн газрыг бүрдүүлж байгаа биз дээ. Эсвэл Л.Гантөмөр гуай өөр намд орчихсон юм уу? Яагаад өөрөөсөө асуугаад байгаа юм. Би ч гэсэн асуумаар байна ш дээ. Бүгд асууж байгаа юм бол. Б.Батбаатар, А.Ундраа хоёр л асууна биз дээ. Нөгөө хоёр нь Засгийн газрын гишүүд шүү дээ. Яагаад ийм тэгш бус байгаа юм бэ. Дэг мэгээ өөрчилдөг юм уу. . Дэгээ өөрчлөх хэрэгтэй. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

- Байгаа дэг журамд зохицож ажиллаж, амьдар. Тийм хэмжээний ёс суртахуунтай байх ёстой. Өөрчилнө гэдэг асуудлыг байнга хэлдэг боллоо. Муу дэг бол биш шүү. Ардчилал хөгжсөн, парламент хөгжсөн орнуудад нийцсэн, мөрдөгддөг дэг гэдгийг та бүхэн ойлгоорой.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 

-Ерөнхий сайд яагаад УИХ-д өөрөө мэдээлэл хийхгүй байна вэ? . Бид энд жүжиг тоглож сууж яах юм бэ. Ардчилсан намын гишүүд чуулганы хуралдаанд суух шаардлагагүй гэж үзэж байна. 

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Засгийн газрын тухай хуулийн 17.2-т Ерөнхий сайд түр эзгүй байгаа үед түүнийг Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн хөгжлийн сайд орлох боломжтой гэж заасан байдаг.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Бид эхэлж, Ерөнхий сайд түр эзгүй байгаа тул мэдээллийг хойшлуулж өгөөч гэж хүссэн юм. Харин УИХ-ын Тамгын газраас хугацаандаа хийгдэх шаардлагатай гэсэн тул Засгийн газрын тухай хуулийг баримталж, Тэргүүн шадар сайдаар мэдээллийг хийлгэж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.