МИАТ-ийн нислэгийн тийзийг Toki апплейкшнаар авах боломжтой боллоо
Юнител групп болон МИАТ компани хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр МИАТ-ийн нислэгийн тийзийг Toki апплейкшнаар авч, зээлээр төлөх боломж бүрдэж байна.
Юнител группийн дижитал экосистемийн суурь болсон Toki апп бол өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээнүүдийг багтаасан лайфстайл супер апп гэдгийг хэрэглэгчид мэддэг болсон. Одоогоор 60 гаруй үйлчилгээнүүдийг нэг дор багтааж, нэг сая гаруй хүн өдөр тутам ашиглаж өөрт хэрэгтэй үйлчилгээгээ Toki-с авч цаг заваа хэмнэж байгаа билээ.
MIAT-тай хамтарснаар гадаад руу аялахаар төлөвлөсөн хэрэглэгчид найдвартай авиа компанийн нислэгийн тийзийг өөрийн хэрэглэж дадсан аппликейшнаасаа хялбараар захиалах боломжийг бүрдүүлэхийг зорьж шинэ үйлчилгээгээ ийнхүү нэвтрүүлжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.