Монгол, Казакстаны Засгийн газар хоорондын комиссын Х хуралдаан ирэх сард болно

Монгол, Казакстаны Засгийн газар хоорондын комиссын Х хуралдаан ирэх сард болно

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.28/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейтакынов Алмас Сейтакыновичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудын хэрэгжилтийг хангах, худалдаа, эдийн засгийн харилцаанд бодит үр дүн гаргах боломжтой төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо энэ оны аравдугаар сарын 01-нд “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан” болно. Тус хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд хэлэлцэх юм.

viber image 2026 09 28 17 06 59 965Шадар сайд Н.Номтойбаяр хоёр орны хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх өргөн боломжийн талаар онцоллоо.

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакыновичийн зүгээс хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн тохиролцоог бодит төсөл, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

viber image 2026 09 28 17 06 59 346

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.