Иран: АНУ дахин довтолбол илүү их хохирол амсана
Ираны Зэвсэгт хүчин АНУ-аас дахин цохилт өгөх тохиолдолд сөргөлдөөнд бэлэн байгааг армийн хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Акраминья есдүгээр сарын 27-нд мэдэгдэв.
Тэрбээр АНУ дахин халдлага үйлдвэл өмнөхөөсөө илүү их хохирол амсана гэж анхааруулсан байна. Мөн Ираны Армийн ерөнхий командлагч Амир Хатами сөргөлдөөн “чухал, шийдвэрлэх үе шатанд” хүрснийг хэлж, Иран улс худалдаа хийх боломжгүй нөхцөлд бусад улс Ормузын хоолойг чөлөөтэй ашиглахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.