- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар "Мангасын ам" гэгддэг хэсэгт ажиллажээ.
“Мангасын ам” гэх энэ газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ААНБ-ууд газар авч, орон сууц барьсны улмаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлт хийх боломжгүй болжээ. Иймээс иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шинээр авто болон явган хүний замыг барихаар шийдвэрлэлжээ.
Энэ хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээр замуудыг барих газрыг чөлөөлөлтийг эхлүүлж, холбоос замын зураг төслийг хийнэ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
10 сарын 11ны дотор зам тавивал НЯМБААТАР жинхэнэ тэргүүлэгч.