Допинг хэрэглэсэн гурван бөхөөс Бөхийн салбар хороо тайлбар авч байна
Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөх болон 16 харваачаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага сорьц авч, шинжлүүлснээс дөрвөөс нь допингийн төрлийн бодис илэрсэн.
Дөрвөн сорьцыг Германы лабораторид дахин нягтлуулж, гурвынх нь хариу эцэслэн ирээд байна. Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөхийн гурван бөх нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тодорхой болж, Бөхийн салбар холбоо өнгөрсөн баасан гаригт шуурхай хуралдаж үр дүнгийн хурлаа хийсэн юм.
Улмаар гурван хүнтэй Ажлын хэсэг байгуулсан байна. Тус Ажлын хэсэг допингийн төрлийн бодис хэрэглэсэн гурван бөхтэй холбоо барьж, тайлбар мэдээлэл авч байгаа ажээ.
Цаашид допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөгүй бөхийн хувьд “Б” сорьцоо өөрийн зардлаар шинжлүүлэх эрхтэй. Харин допингийн төрлийн бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн бөхийн нэрийг олон нийтэд мэдээлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.