СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Автобусны жолооч болохоор бүртгүүлсэн иргэнээс хахууль өгөхийг шаарджээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
4 долоо хоногийн өмнө

Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс цалинг нь 1000 ам.доллартой тэнцэх хэмжээнд хүргэхээ зарласан. Үүнтэй холбоотойгоор дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст нийтийн тээвэрт ажиллах хүсэлтэй жолооч нарыг бүртгэж эхэлсэн билээ.

Гэвч үүнийг дунд шатны авлигачид далимдуулахыг оролдох болжээ. Ийм нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлсэн байна.

Эл үйл явдал өнгөрсөн хоёрдугаар сард хотын удирдлага дээрх мэдэгдлийг хийсний дараа болсон аж.

Нийслэлийн орон нутгийн өмчит автобус баазуудыг нэгтгэсэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Сургалтын албаны багш Я.Энхбаатар нь автобусны жолоочийн сургалтад сууж ажилд орохоор бүртгүүлсэн нэгэн иргэнээс хахууль нэхэж шаардсан хэрэгт холбогдсон байна.

Иргэн Д.Э өнгөрсөн хоёрдугаар сард автобусны жолооч болохоор бүртгүүлж, сургалтад хамрагдсан бөгөөд дараа сард нь “Улсын шалгалтад оролцох эрхийг чинь нээж өгнө” хэмээн Я.Энхбаатар тодорхой хэмжээний мөнгө өгөхийг түүнээс шаардсан гэнэ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 17-д нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Тэдний дотор дээрх албан тушаалтны хэрэг багтсан аж.

Мөн НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын байцаагч Ө.Асылбек хууль бус дүгнэлт гаргаж аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосон, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч Б.Ганхуягт хахууль өгсөн хэрэгт холбогдсон иргэн П.Дэлгэрдаваа, Ш.Ганбат нарын хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.