СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоолтын даваанд шалаанзад хавчуулагдсан эрэгтэйн амь насыг аварчээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Төв аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр /2024.05.09/ Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч ажиллажээ.

Ослын голомтод аврагчдыг очиход 2 шалаанзны голд нэг иргэн хавчуулагдаж цус их алдсан байжээ. Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй Э-гийн амь насыг аварч, Яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгсөн байна. Ослын голомтод эмнэлгийн байгууллагаас 5 алба хаагч, Төв аймгийн цагдаагийн байгууллагаас 5 алба хаагч ажиллажээ.

Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.