СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хошууч генерал Б.Хурц: Охин маань намайг "Та мафи юм уу?" гэхэд би сонин болсон

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 долоо хоногийн өмнө

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Батын Хурцтай өчигдөр лайвчин Д.Мөнх-Эрдэнэ ярилцлага хийлээ. Энэхүү ярилцлага дээр Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Ц.Нямдорж, татварын Д.Энхбат, тагнуулч Д.Цогтбаатар нарын тухай юу юу гэж ярьсныг товчлон хүргэе. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухай 

Батын Хурц: -Дон Корлеон. Энэ хүнтэй архи ууж үзсэн. Согттолоо ууж үзсэн.

Энэ хүн тархи угаалтын зах зээлийг ноёлсноос хойш 2015 онд 54 байсан хэвлэлийн индекс 2024 онд 109 болж ухарсан. Надтай холбоотой сүүлийн үед гараад байгаа бүх зохиолын ард энэ хүн байгаа. ТВ-9 телевизээр явсан ярилцлагуудыг энэ Дон Корлеон хийсэн. Мань хүнд таалагдаагүй бүх хүнийг хуяа болгодог. С.Баярцогтоос өгсүүлээд хуяа болоогүй хүн байхгүй.  

Намайг Тагнуулын дарга байхад ажлаа өг гэсэн. Яриад байдаг МАНАН бүлэглэлээ ух гэсэн. Би "хүний муу үзэж чадахгүй" гэсэн. Тэгсэн "БНСУ-д Элчин сайд бол" гэсэн. Би явахгүй гэдгээ мэдэж байсан л даа. Тэгээд Баянхонгорын Д.Гэрэл (ТЕГ-ын дарга асан) явсан. 

Женко бол "Эрэл"-ийн намд байсан хүн. "Эрэл"-ийн намынхан Ардчилсан намд идээшихгүй байгаа. Би 2019 оноос нам (АН)-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. 2020 оны сонгуулийг Женко болон Ц.Туваан (УИХ-ын гишүүн) гэж дурак хоёр алсан шүү дээ. Женко одоо намыг хувааж байна. 2020 онд нам овоо хэдэн суудал авахаар байсан. Тэгсэн намынхнаа аваачаад шоронд хийсэн. Хүмүүстэй тохирсон юмнаасаа дандаа буцдаг. "Надад ял өгөх гэж байгаа юм уу?" гэхэд "Үгүй, үгүй" гээд байсан. Ял өгөөд л явуулсан. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай

-Ц.Элбэгдорж даргатай ноднин нэг уулзсан. Одоо холбоо байхгүй.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг (намайг Тагнуулын даргаар томилж байсан)-тэй хоёр жил гаруйн өмнө нэг ярьсан. 

Би "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй найз. Хаана байгааг нь мэдэхгүй, холбогдоогүй удаж байна.

Дамирангийн Энхбат агсны тухай 

-Би тэр үед тагнуулд дэслэгч байсан. Тэгэхэд Хууль зүйн сайдаар Цэндийн Нямдорж ажиллаж байсан. Би тушаал биелүүлсэн. Тушаал дээрээс ирнэ шүү дээ. Авчрах ажлын хэсгийг Отгонбат гэдэг хүн ахалж явсан. Миний тухай яриад байгаа тэрхүү бичлэг бол энэ хүн (Дамирангийн Энхбат)-ийг шоронгоос гарсны дараа хийсэн бичлэг. Улс төр орсон. Талийгаачийг яриулах гэж яриулсан өнцөг харагддаг. Элэгний церрозтой байгаад эмнэлгээс гараад дөрвөн сарын дараа нас барсан. 

Би гурван удаа шоронд орсон. Англи, Герман, тэгээд Монголд. Дандаа хийсэн ажлаасаа болоод. Европын холбооны улсад намайг баривчлах тогтоол гарсан юм байна. "Англиас хүн хулгайлсан" гэж. Английн шоронд нэлээд удсан. Харин Германд очоод сар хагас суугаад гарсан. Хууль зөрчиж баривчлагдсан байна гэсэн. 

Би одоо Англи, Германд очиж болохгүй. Хэрэг шийдэгдээгүй. Англид нэг өмгөөлөгч байдаг юм. Саяхан ярьсан чинь хоёрын хэргийн нэг нь байхгүй боллоо л гэсэн. 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тухай 

-Хонгил гэж яриад байдаг хүмүүсийн хэрэг архивт бий. Н.Алтанхуягийн хүмүүс болох Лүймэдийн Гансүх (Байгаль орчны сайд асан), "Утаагүй сан"-гийн Н.Хүрэлсүх, хүргэн Г.Дэнзэн нарын идэж уусан юмнууд нь бүгд бий шүү дээ. 

Да.Ганболдын гэрт бид нар архи ууж байхгүй юу, нэг сонгуулийн дараа. Тэгсэн энэ Н.Алтанхуяг чинь архи уухаараа ёстой овлигогүй юм билээ. Баабар, Үүл (Э.Бат-Үүл), Алтаа (Гадаад хэргийн сайд асан Ш.Алтангэрэл) нар руу агсам тавьж пижигнүүлээд. Ёстой балай хог. Атаман хийгээд. 

Тэгэхээр нь би авч гараад, хоёр амбаардаад машин руу нь чихчихсэн. Тэрэнд л юм бодож, өс санаад яваа хүн. Цагаан самбар тавьчихсан өнөөдрийг хүртэл намайг яриад байдаг юм. 

Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн тухай 

-Хуулийн хонгил гэж ярьдаг. Таван удаа Хууль зүйн сайд хийсэн хүн хуулийн хонгил бий болгодог байхгүй юу. 

Ц.Нямдорж Тагнуулын мөрдөн байцаагч О.Бархасбадийг Б.Булганы сандал руу өшиглөсөн гэж ял өгөх гэж дайрсан. 

Татварын Д.Энхбат болон тагнуулч Д.Цогтбаатар нарын тухай 

-Д.Энхбат, Д.Цогтбаатар нар бол алиалагчид. Бага байхад Германы байлдаантай кино ярьдаг шиг ярьж байгаа биз дээ. 

Баянгол дүүргийн Татварын газрын даргаар ажиллаж байсан Д.Энхбат хэзээ ч манай эхнэрийн "Сарнайх" компанийг шалгаж байгаагүй. 2017 онд энэ зүйлээ л ярьдаг байсан. Тэгэхээр нь би цагдаад өгсөн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэсэг дээр шалгаад, Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгож байсан. Одоо дахиад нөгөө юмаа яриад гараад ирсэн.

Тэр татварын Жаргал гэдэг авгайг би огтоос танихгүй. Уйлуулаад л, ард нь оршуулгын ая дэвсээд л. Материалыг нь харахад, ял аваад явсан татварын 13 хүний нэг. Лексус-570, зуслангийн хаусаа тайлбарлаж чадаагүй юм билээ. 

Д.Цогтбаатар гэж марзан гар. "Гэрээс минь тавчиктай аваад явсан" гэнэ үү. Чи бид хоёр (Д.Мөнх-Эрдэнийг хэлэв) тэр газраар явж үзсэн хүмүүс. Шүүхийн шийдвэрийн байгууллага ямар ч хүнийг тавчиктай авч явдаггүй биз дээ. Тавчик гэдэг нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн Т.Чимгээтэй адил болох гэсэн санаа. Эд нар бүгд "эрүүдэн шүүсэн" гэдэг нэг ижил зүйл яриад байдаг. 

Д.Цогтбаатар хүнд гар. Найруулагч Г.Бадамрагчаа нэг кино хийж байжээ. Тэр дунд нь нэг өвөрмонгол байсан байгаа юм. Тэрнээс тухай үедээ л их, 20-30 сая төгрөг нэхсэн байгаа юм. Өгөхгүй болохоор нь барьж аваад, "төр эргүүлэхийг завдсан" гээд шоронд хийсэн байгаа юм. Ийм л хогийн юм хийгээд явдаг хүн байхгүй юу.  

Одоо намайг өмгөөлөгч Г.Батбаярыг нухсан гээд байгаа. Ингэж мэдээлсэн хэвлэлүүдийг цагдаад өгсөн. 

Тордайн Ганболд болон УЕП асан Д.Дорлигжав нарын тухай 

-Энэ хоёр гэж заваан юм байна. Энэ хоёр хоорондоо яаж заваарсныг би мэдэхгүй. Миний тухай ярьдаг нь шоудаж байгаа байхгүй юу. Нөгөө хэд нь "Наадахаа шаагаад өг" гэдэг юм байлгүй. 

Тордайн Ганболд (Алтан Дорнод Монгол компанийн ерөнхий захирал) Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга байхдаа АТГ-т шалгагдаж байсан нь үнэн. Т.Ганболд бол МҮХАҮТ-ын дарга байсан С.Дэмбэрэлийн дүү. С.Дэмбэрэлийн хүү Ирмүүн байх аа, тэрний нэр дээр Хонконгт компани байгуулаад, таван сая доллар хийчихсэн байсан. Дарханы үйлдвэрийн бөмбөлөг зарсан мөнгө шүү дээ. Т.Ганболдын хэрэг прокурор дээр очих бүрдээ хэрэгсэхгүй болдог. 

Сая чамайг орж ирэхэд би С.Паушок (Алтан Дорнод Монгол компанийн ерөнхий захирал асан)-той утсаар ярьж байсан юм. Бөөн гомдол, бөөн залилан.  

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын тухай 

-Эрүүдэн шүүсэн гэж надад ял өгсөн. Тагнуулын дарга төлөвлөгөө баталдаг байхгүй юу. Хоёр хүн хоорондоо зодолдсоныг намайг эрүүдэн шүүсэн гэж гүтгэсэн. 

С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцаас гарга. Намайг ялласан хэргийг нууцаас гарга. Тэгвэл бүх зүйл тодорхой болно. Энэ хүмүүс улсын нууц ярьж болоод, би ярихаар болохгүй. Генерал Ж.Баатар улсын нууц задалсан хэргээр ял авсан шүү дээ. 

Охин Х.Намууны БЗС-гийн тухай 

-Манай том охин. Боловсрол зээлийн сан (БЗС)-гаас 72.000 доллараар Канадад сурсан. Одооны залуусын үзээд байгаа "Тэнгисийн эрэг" шоуны продюсер нь, том гар. Зээлийн гэрээн дээр "Таваас доошгүй жил улсад мэргэжлээрээ ажиллавал зээлээс чөлөөлнө" гэж бичсэн байгаа. 

Над руу чиглэсэн энэ бүх мэдээллийг би цахим террор гэж нэрлээд байгаа. Би бол тоохгүй. Харин гэр бүлд минь хүнд тусаж байна. Сая өвөл манай охин (бага) "Аав аа, та мафи юм уу? Манай ангийн хүүхэд тэгж байна" гэсэн. Би сонин болоод л явчихсан... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
103.168.34.155

Жинхэнэ хөлсний алуурчин онц аюултай хорчин гар даа.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.40.146

ХУРЦ ГЭГЧ ЭНЭ МУУХАЙ ГАХАЙ БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН ЖИНХЭНЭ БООЛ АЛУУРЫНХ НЬ ХУТГА БОЛЖ БАЙСАН БУЗАР ДАА. ЭНЭ МУУГИЙН НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРАХ ӨДӨР ИРНЭЭ

zochin
1 долоо хоногийн өмнө
66.181.182.198

ugaasaa chi uuruu mafi mun shde...Ebi ta 2 ih yum hiisen chin ynen de....yamarch tolgoigyi bolovrolgyi chi yaaj tagnuuliin darga bolj chaddaggiin...kkkk

иргэн
1 долоо хоногийн өмнө
66.181.191.253

Ярих нь хүн бүрийн эрх. Хэнч өөрийгөө би буруутай гэхгүй шүү дээ. Бас л хүн үнэмшихэд итгэмгүй яриа өгч. Тиймч сайхан эр хүн биш гэдэг нь олны үг ортой гэдгээр тайлбарлагдах бизээ.

Зочин
1 долоо хоногийн өмнө
103.161.242.180

Хулгайч би хулгайч биш гэдэгтэй адилхан байх шигээ

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.90.128

Харах царайны аюултай этгээд , хамгийн ноцтой нь Хурц авилга авч байгаад баригдаад авлигын хэргээр яллагдагчаар татагдсан байхад элбэгдорж уучлал үзүүлж хэргээс бултуулж гаргасны дараа АТГ-ын дэд даргаар томилж , авилгачнаар АТГ ыг удирдуулж байж. Нөгөөх нь бүр авлигын хэргээ хүлээсэн байдаг. Ингэж л янз бүрийн хүн чононуудыг элбэгдорж гар хөлдөө зарж бохир ажлуудаа хийлгэдэг байх нь. АТГ ын мөрдөгч байсан Д.Золжаргал гэгч бууны нохой шууд Элбэгдорж болон түүний хамсаатнуудын шууд заавраар улайм цайм ажилладаг зартай хонгилчин байж. Тухайн үед Банзандан гишүүн энэ тухай мэдээлэл хийхэд АТГ ын удирдлага үгүйсгэж байсанч одоо бүгд ил болсон

Зочин
1 долоо хоногийн өмнө
45.117.35.13

Энд мэддэгээс алтанхуягийн талаар бол үнэн л хэлсэн байна. Охиноо сангийн яаманд яг тэр газарт нь тавьж бгаад идэж уусан шүү дээ. Цэвэр агаар сангийн Хүрэлсүх гээд юу ч мэддэггүй нэг шоучин хулгайч байсан. Тэрний ойр тойрны баахан хүн шоронд орсон бүгд асуудалтай

Мон
1 долоо хоногийн өмнө
202.126.90.243

Орос тролл хошногонууд пу ч гэж хуцсан Монгол тагнуулчаа өмөөрнө.

Zochin
1 долоо хоногийн өмнө
103.212.118.216

Mafi baisan, odoo ch ul mur ni tasraagui etgeed

Иргэн
1 долоо хоногийн өмнө
93.42.70.238

Өө за бүүр цагаандаа гарч байна даа. Юу ч хийж мэдэх аюултай хүмүүс үхэхдээ үхэр буугаа тавина гэж энэ дээ. Элбэгдоржийг нэн яаралтай шударга шүүхийн өмнө гар хөл, утсан хүүхэлдэй нарын хамт авж ирэх хэрэгтэй...

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.55.188.106

Охин нь мэдэж байна да

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.184.130

Мафи шү дэ жинхэнэ алуурчин

Зочин
1 долоо хоногийн өмнө
103.212.118.47

Хурц хүн алах эрүүдэн шүүх бол юу ч биш байхаа жэнхэнэ адгийн шаар хог новш шүү дээ энүүнд өрөвч нинжэн сэтгэл гэж үгүй цуст алуурчин шүү дээ олон хүний амьдралийг гашуун зовлонд унгаж мөнгө эрх мэдэл цол юу юунд хүрсэн юм бүү мэд муу ёрийн Элбэгдоржийн гар хөл гардан гүйтгэгч адгийн шаар өөр юу ч биш хэн ч биш

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.