СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-12

Д.Амарбаясгалан: 2024 онд арилжааны банкны эх үүсвэрээр 500 орчим тэрбум төгрөгийн зээл олгоно

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Энэ жил сүүлийн 30-аад жил тохиогоогүй хүнд өвөл тохиолоо. Тойрогтоо ажиллаад ирэхэд малчдын хамгийн их асууж байгаа зүйл бол зээлийн тухай асуудал байна. Зээлийг тэглэдэггүй юм гэхэд төрөөс тал хагасыг нь төлөх боломжгүй юу. Мөн малжуулах төслийг яаж явуулах гэж байна вэ? Засгийн газраас малчдад зээл олгоход барьцаа хөрөнгөгүй бол үүнийг зохицуулах арга байна уу?

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад их хүнд өвөл болж байна. Олон улсын байгууллагын урьдчилсан дүгнэлтээр энэ жил 16-18 сая толгой мал хорогдох эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс . Цаг уурын өөрчлөлтийг уламжлалт мал аж ахуй давахад бэрх болж байна. Үүнийг даван туулахын тулд уг хуулийг өргөн барьж байгаа. Энэ хуулинд залуу малчдыг дэмжих, түүхийн эдийн үнийг нэмэгдүүлэх, махаа борлуулах, ченжийн тогтолцоог халахын тулд тодорхой хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж ажиллах шаардлага тулгарч байгаа.

Энэ хүрээнд хоёр асуудлыг хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт малчид нийлж, сайн дурын хоршоо байгуулах, байгуулагдаж байгаа хоршоондоо хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг авч бүтээгдэхүүн гаргах боломжийг нээж өгнө. . Хоёрдугаарт, малчдын зээлтэй холбоотой асуудал яригдаж байна. үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Энэ жил маш хүнд өвөл, хавар болсныг та бүхэн мэдэж байгаа. Зуд турхан малчдад хүнд тусдаг, 6.3 сая мал хорогдсон. Гэхдээ Мал аж ахуйтай холбоотой асуудалд шинэчлэл хийх ёстой гэж их ярьсан. Жишээлбэл, шинэ хөдөө хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлээд явж байгаа. 10 ширхэг өвс бариад малчдад очих биш. Засгийн газар арай ондоо түвшнээс харах, шинэчлэл хийе гэж байгаа юм байна. Малчдад таван га газрыг хоршоолох хэлбэрээр олгох гэж байна. Манай аймгийн Сайхан суманд 20 өрх нийлж байгаад хоршоо байгуулсан. Засаг захиргаанаас 100 гаруй га газар өгч, хоршоонд орсон 20 өрх ногоо тариалж амьдралд нь тус дэмтэй байна. 

Хагас эрчимжсэн мал аж ахуйд шилжинэ гэдэг нь бүх малаа хаших асуудал биш. Түүхий эд бэлдэх тогтолцоогоо өөрчлөх ёстой.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-

Засгийн газар энэ хуулийн төслийг өргөн барьж хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтын зээлийг олгох бодлогыг дэмжиж байгаа. Хоршоололд нэгдсэний үндсэн дээр хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болно. Ингэснээр богино хугацаанд мал аж ахуйн салбарын сэргэлтийг бий болгоно. 

Дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлж буй 10 орчим хувийн нөлөөллийг ойрын арван жилд 30 хувьд хүргэж боломжтой. Энэ хөтөлбөр арга хэмжээг авахгүйгээр мал аж ахуй өөрөөрөө сэргэнэ гэдэг хүлээлт хаана ч байхгүй байна. 

. Мал аж ахуйн салбарт нийт 1,571 гаруй хоршоо байгуулагдсан. Эдгээр хоршоонд хөрөнгө оруулалтын эх үүсвэр байхгүй учраас амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа нь бага байна. 

Тиймээс Засгийн газар зээлийн батлан даалтын сан, хэмжээнээс хамаараад 100 хүртэлх хувиар батлан даах зохицуулалтыг өнөөдрийн хуулиар оруулж өгнө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.