СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2024-03-07

Б.Тунгалагтамир: Машинаа бариад Төв аймагт ирж төрчихөөд хүүхдээ хажуудаа тавиад гэртээ харьдаг. Миний арван төрөлт бүгд л ийм байсан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Төв аймгийн Өндөрширээт сумын малчин өрх Б.Эрдэнэбат, Б.Тунгалагтамир нар есөн хүүхэдтэй. Гэрийн эзэгтэй Б.Тунгалагтамир төрөхийн өвдөлтөө эхлэхээр малчны хотноосоо Төв аймгийн төрөх эмнэлэг хүртэлх 350км замыг ганцаараа машинаа бариад туулчихдаг.

Учир нь нөхөр нь хүүхэд, мал ахуйгаа хараад үлддэг. Төрөхийн өмнөх өдрөө эмнэлэгтээ очоод хорхог хийж, ширээ засна. Төрөх тасгийн эмч нараа дуудаад “Намайг төрсний дараа ар гэрээс ирж авах хүн байхгүй ээ. Баярлалаа гэх хүн ч байхгүй” гээд өөрөө баяраа хийчихдэг. Маргааш нь төрчихөөд эмнэлгээсээ гараад нярайгаа хажуудаа тавиад машинаа өөрөө бариад харина.

“Намайг дахиад төрнө гэхээр миний өмнөөс халаглаж, ядардаг хүмүүс байдаг. Гэхдээ би ээжээсээ “Одоо болно оо” гэдэг үгийг нэг ч удаа сонсож байгаагүй. Хань минь ижий, аавыгаа бага насандаа алдаад ганцаардмал, дотогшоо өссөн хүн. Би ч өөрөө охин дүүгээ алдаад хагацал, ганцаардал гэдэг зүйлийг мэдэрсэн учраас “Би олон хүүхэдтэй болно. Чадах юм чинь” гэж бодож ирсэн. Миний хань намайг хайрладаг. Би хайрлагдсан эмэгтэй” хэмээн ярих түүний ярилцлагыг LiveTalk нэвтрүүлгийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын дугаараас хүлээн авч үзнэ үү

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.