СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-04

Д.Төр-Эрдэнэ: Залуучуудыг анхан шатанд ажиллуулахыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 сарын өмнө

Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт ээлжит уулзалтаа Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын хороодод ажилладаг төрийн албан хаагчидтай хийж байна.

Тус дүүрэг нь 24 хороотой, 11 нь гэр хороолол бөгөөд 37,508 өрхийн 144,249 оршин суугчтай. Хороодын Засаг дарга нар уулзалтын үеэр саналаа илэрхийллээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-р хорооны Засаг дарга Д.Төр-Эрдэнэ:

-Хорооны Засаг дарга эрх зүйн хувьд чадамжгүй, эрх мэдэлгүй байгааг өөрчилмөөр байна. Зөвхөн иргэний санал хүсэлтийг уламжлагчийн ажил хийж байна. Хотын хөгжил хорооноос эхэлдэг. Залуучуудыг анхан шатанд ажиллуулахыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Хайлааст бүсчилсэн хөгжлийн асуудлаар иргэдтэйгээ уулзаж, саналыг авч байна. Маш сайн дэмжиж байгаа. Чингэлтэй дүүргийг статусын хувьд томруулж хот болгоосой гэж боддог.

Захын хороодод сургалт болон бялдаржуулах төвүүдийг түлхүү байгуулах зэргээр төвлөрлийг гадагшаа чиглүүлмээр байна гэв. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Засаг дарга Н.Сэргэлэн:

-Манай хороонд хөрсний бохирдол маш тулгамдсан асуудал болоод байгаа. Нийслэлийн гэр хорооллын хөрс, ус, агаарын бохирдолд Засгийн газар бодлогоор анхаармаар байна. Гэр хорооллыг орон сууцжуулах бол бас нэг тулгамдсан асуудал, иргэдийн хамгийн их хүсдэг зүйл болсон. Бас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж маш чухал байна. Манай хороонд зарим бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа ч газар чөлөөлөлт болон төсөв тасалдах хүндрэл байгааг анхаарч өгмөөр байна. Засгийн газраас нийслэлийг бүсчилж хөгжүүлэх бодлого боловсруулж байгааг дэмжиж байгаа гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.