СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-14

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хайрын дурсамжаа хуваалцав

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 сарын өмнө

Өнөөдөр гэгээн хайрын өдөр тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ханьтайгаа учирсан хайрын дурсамжаа нүүр номын найзууддаа хуваалцав.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Бидний үед ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ өдрийг тэмдэглэдэггүй байсан ч хайрын баяр гэдэг утгаар нь ханьтайгаа учирсан дурсамжаа хуваалцмаар санагдлаа...

Манай гэр бүл 12-р хороололд (хуучнаар микро) амьдарч байгаад хотын төв рүү нүүж, би 33 дугаар сургуулиас 1 дүгээр сургууль руу шилжин суралцахаар болсон юм. Хэдийгээр 33 сургуульдаа онц сурлагатан охин байсан ч 1 дүгээр сургуулийн тооны хичээл арай хүндэвтэр санагддаг байв. Тухайн үед ангийн хүү Өлзийбүрэн надад тусалж, хамтарч хичээлээ хийж эхэлсэн. Тэр үед Өлзий маань сургуулийнхаа “ТООНЫ ГАВАЛ” нэртэй байлаа.

Анх бид хоёр манай гэрт хичээлээ хамтарч хийхээр ороход ээж минь “Нүдэнд дулаахан сайхан хүү байна” гэж Өлзийбүрэнг маань “тоосон”.

Өөр нэг дурсамж нь манай ангийнхан нэг удаа Чингэлтэй ууланд зугаалаад, тэнд өдөржин тоглож, тоглож уулын бэлд буугаад иртэл би гэрийнхээ түлхүүрийг эрээд олдоггүй. Тухайн үедээ “Одоо яана аа, ээж аавдаа загнуулах байх” гээд л бөөн юм болсон. Тэгэхэд Өлзийбүрэн надтай буцаж, уулын орой руу тоглож байсан газар түлхүүр хайхаар яваад, биднийг түлхүүрээ олоод бөөн баяр ангийнхан дээрээ очиход хүүхдүүд “Энэ хоёр хайрын түлхүүрээ олчихлоо” гэж шоолж, бид их л ичиж байсныг ангийн хүүхдүүд одоо ч дурсан ярьцгаадаг.

Нээрээ л бид хайрын түлхүүрээ олсноос хойш үр хүүхэд, ач зээгээ тойруулсан өнөр өтгөн гэр бүл болж, олоон жил жаргал зовлонгоо хуваалцаж өдий хүрчээ.

Миний нийгэм улс төрийн амаргүй талбарт ажиллаж, тэмцэж, зүтгэж, амжилттай явахад “Хайрын түлхүүрийн эзэн” минь л баттай ар тал болж, унахад минь түшиж, алдахад минь засдаг түшиг тулгуур болсоор ирсэн “Чамдаа би хайргүй байхын аргагүй” юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.